Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Норвеги улс сүйрлийн дараа хэрэглэх үрийн агуулахаа сайжруулахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Норвеги улс дэлхийд сүйрэл тохиолдвол гаргаж хэрэглэхээр бүх төрлийн тариа буудай, ургамлын үрийг 10 жилийн өмнөөс тусгай агуулахад хадгалж эхэлжээ.

Цөмийн дайны үеийн хоргодох байр гэмээр энэ байгууламжийг хойд туйлын ойролцоох хаягдсан нүүрсний уурхайг ашиглан байгуулсан юм.

Зорилго нь хүний гараар үүссэн гамшиг эсвэл байгалийн гамшгаас болж дэлхий дээр ургамал үлдэхгүй бол энэ агуулахаас үрийг гаргаж, дахин ургуулах гэнэ.

Тэгвэл Норвегийн засгийн газар энэ байгууламжаа 100 сая кроунаар ($12.7 сая) засаж, сайжруулахаар болсон байна. Шинэчлэх ажилд агуулах руу нэвтрэх бетон орц шинээр байгуулах, үр тариа хадгалах хөргөгчүүд, дулаан барих халаагчуудыг солих ажил багтжээ.

Агуулах нь нийтдээ 4.5 сая үр хадгалах багтаамжтай. Одоогоор дэлхийн улс бүрээс авчирсан 890,000 төрлийн ургамлын үр хадгалагдаж байгаа гэнэ.

Эндээс 2015 онд анх удаа үр гарган хэрэглэж байжээ. Сирийн Алеппод байдаг үрийн банк сүйрсний дараа Мороко, Ливан улсуудад өөрийн үрийн банктай болоход нь туслах зорилгоор тухайн үед ашиглаж байсан гэнэ.

Эдгээр улсууд Алеппогийн банканд үрийн нөөцөө хадгалдаг байжээ.

 

Эх сурвалж: The Verge