Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд С.Амарсайханыг огцруулах бичгийг өргөн барилаа

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах бичгийг хуралдаан даргалагчид өргөн барилаа. 

Тэд "Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д “Хурлын дарга нь хурлын шийдвэрийн биелэлтийг  хянан шалгах ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй” гэж заасан.

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7-д “Хурлын дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн хурлын  хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бүрэн эрхтэй.

Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын дарга нь НИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулж чадахгүй байгаагийн улмаас нийслэлийн захиргааны байгууллагууд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг дэмжихгүй, үл хүндэтгэсэн байдлаар асуудалд хандаж байна.

Нийслэлийн харьяа байгууллагад мэдээлэл авахаар хүргүүлсэн албан бичгүүдэд цаг хугацаандаа хариу өгдөггүй, албан бичгийн дагуу мэдээлэл бэлтгэж ирүүлдэггүй асуудал удаа дараа гарсаар байна.

Иймд цаашид НИТХ-ын үйл ажиллагааг хэвийн болгож, хариуцлагажуулах үүднээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг өргөн барьж байна" хэмээн тайлбарлалаа.