Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдэд орон нутагт ослын улмаас зургаан хүн амиа алджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 622 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 414 дуудлага ирсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 17 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэж, орон нутагт 6 хүний амь нас хохирчээ.

Тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд ослын газрыг орхин явсан 3 хэргээс 3 хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байгаа аж.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 118 зөрчлийг илрүүлжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 24, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн байна.

Тухайлбал: 

  • ЧД-ийн нутаг Хайлаастын замд  T.Pruis маркийн автомашин T.Pruis-20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын 4 хүн гэмтсэн. 

Орон нутагт:

  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Ёлын ам гэх газар асфальтан замд T.Mark-2 маркийн автомашин нь  онхолдож зорчигч, Ш нь амь нас хохирсон хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. 

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2017 онд 192,618 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 35,212 буюу 18.3 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсан байна. 

Нийслэлд бүртгэгдсэн 32,662 зам тээврийн ослын 3,031 буюу 9.3 хувь нь хүний амь нас, эрүүл мэнд тодорхой хэмжээгээр хохирсон осол байхад 26,931 буюу 90.7 хувь нь эд материалын хохиролтой осол байна.

Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 507 хүний амь нас хохирч, 1,258  хүн гэмтэж,  иргэн аж ахуйн нэгж байгууллагад 9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсанаас 83.2 хувийг нь нөхөн төлүүлжээ. 

 

 

Эх сурвалж: ЗЦА