Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэлний 26 цагийн дүрмийн МОНГОЛ ХЭЛ ДЭЭРХ цогц хичээлийн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ САН БҮРДЛЭЭ

ikon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
 

Ikon.mn сайтын хамгийн эрэлттэй мэдээллүүдэд гадаад хэл нэн ялангуяа англи хэлийг богино хугацаанд хэрхэн амжилттай сурах вэ гэсэн агуулга, зөвлөмжүүд байсаар байна. 

Тиймээс ч уншигч, үзэгчдийн хувьд эрэлттэй энэхүү мэдээллийг бид зөвхөн арга, зөвлөмж мэдээллээд өнгөрөх бус бодит ач холбогдол бүхий хичээл болгон бүх нийтэд гадаад хэл сурахад дөхөм болгох үүднээс анх удаа англи хэлийг онлайнаар үнэ төлбөргүй, нэгдсэн цогц системтэйгээр мэргэжлийн хамт олонтой хамтран ШУУД дамжуулалтаар зааж байгаа юм.

2016 оны аравдугаар сарын 7-ноос эхэлсэн энэхүү англи хэлний сургалтаар 53 хичээлийг уншигчиддаа хүргээд байна. 

53 цуврал хичээлийн хүрээнд англи хэлний 26 цагийн дүрмийн нэгдсэн сан Ikon.mn сайтад бүрдлээ. 

Ингэснээр уншигч, үзэгчид та бүхэн өөрийн хүссэн цагтаа хамгийн системтэй байдлаар мэргэжлийн багшийн 53 удаагийн англи хичээлийг Монгол хэлээр нөхөн үзэх боломж давхар бүрдэж байна. 

Англи хэлийг олон жилийн турш амжилттай зааж буй “Сондор Хилэн” төвийн захирал, англи хэлний багш С.Төмөрбат энэхүү хичээлийг удирдан зааж байгаа бөгөөд тэрбээр олон улсад англи хэл заах эрхтэй багш юм. 

Ikon.mn сайтын хувьд С.Төмөрбат багштай хамтран ажиллах бас нэгэн шалтгаан нь тэрбээр өмнө нь хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тэр дундаа телевизийн сувгаар алсын зайны хичээл зааж байсан туршлагатай. 

Ikon.mn сайтын хэрэгжүүлж буй энэхүү Англи хэлний цуврал хичээл нь телевизийн сувгийн алсын зайны хичээлээс ялгаатай нь ШУУД дамжуулж, суралцагчид багштай шууд харилцах боломжийг олгож буйгаараа хамгийн том давуу талтай юм. 

С.Төмөрбат багшийн энэхүү хичээл тус бүрийг хамгийн багадаа 5 мянган үзэж байна. Хамгийн ихдээ 47 мянган хүн үзэж, нийт хичээлийн явцад давтагдсан тоогоор 630 мянган хүнд хүрчээ. Харин нэг хичээлийг үздэг суралцагчийн дундаж тоо 12 мянга орчим байна. 
 

Ирэх долоо хоногийн Баасан гарагаас С.Төмөрбат багш ахисан шатны буюу ‘Advanced’ түвшний хичээлүүдийг Ikon.mn сайттай хамтран зааж эхлэх гэж байна. 
Харин энэ долоо хоногийн Баасан гарагийн 13:00 цагтаа С.Төмөрбат багш суралцагч нартаа зориулж нээлттэй хичээл буюу ярилцлага хичээлийг явуулахаар төлөвлөжээ. 

Энэ хичээлээр та бүхэн англи хэл сурахад тулгарч буй бэрхшээл, мөн өнгөрсөн 53 удаагийн хичээлээс ойлгоогүй зүйлсээ асууж ахисан шатны хичээлээ үргэлжлүүлэн үзэх боломжтой боллоо. 

Хэрэв та хоцорсон, үзэж амжаагүй хичээл байвал ЭНД дарж англи хэлний 26 цагийн дүрмийн цогц хичээлийг Монгол хэлээр, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзээрэй. 

Эдгээр хичээл нь ikon.mn мэдээллийн сайтын LIVE хэсэгт байршиж байгааг анхаарна уу. LIVE хэсгийн БУЛАН-ийн сонголтоос та бүхэн АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ гэснээс бүх хичээлийг үзэх боломжтой. 

 
 

Англи хэл сурах зөв системтэй сурах аргачлалын талаар энэ Баасан гарагийн 13:00 цагт @iKonNews  Фэйсбүүк хуудсаар С.Төмөрбат багштай шууд холбогдон асуух боломжтой. 

 

Ikon.mn 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.