Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр танилцуулсан Samsung Galaxy S9-ийн гол дэвшил нь камер

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Самсунг компани Galaxy S9, Galaxy S9+ загваруудаа Mobile World Congress чуулган дээр танилцууллаа.

Гаднаас нь харвал өмнөх S8 загвараас ялгарах юм бараг байхгүй. Өмнөх загвар дээр хурууны хээ уншигчийг камерны хажууд байрлуулсан нь хэрэглэхэд түвэгтэй болгож, хэрэглэгчдээс ихээхэн шүүмжлэл сонссон тул S9 дээр энэ алдаагаа засаж, камерны дор байрлуулжээ.

Гаднаас нь харвал гол өөрчлөлт энэ юм.

 

Харин S9-ийн хамгийн том дэвшил түүний камер гэнэ. Самсунг энэ загварынхаа камерыг ухаалаг гар утасны хамгийн шилдэг нь гэж нэрлэж байна.

S9+ загвар нь хос камертай бол S9 загвар ганц камертай.

Бусад үзүүлэлтүүд:

  • Galaxy S8-ын нэгэн адил S9 нь 5.8 инчийн quadHD AMOLED дэлгэцтэй. Galaxy S9+ нь 6.2 инчийн quadHD AMOLED дэлгэцтэй. Хоёулангийн дэлгэцний харьцаа 18:9.
  • Хоёр загварын Wide f/1.5 aperture үзүүлэлт нь камерны гэрэл мэдрэмтгий чанарыг өсгөж байгаа тул харанхуй орчинд сайн зураг буулгана.
  • Galaxy S9 загваруудын камер өөрөө бие даасан санах ойтой болсон тул илүү хурц тод зураг буулгадаг болжээ. Нэг удаа зураг авахад богино хугацаанд 12 дүрс буулгаж, тэндээсээ эвлүүлж чанартай зураг гаргах замаар ажилладаг гэнэ.
  • Хоёр загвар хоёул slow-motion горимд секундэд 960 frame удаашруулсан дүрс бичнэ. Гэхдээ энэ дээд хязгаарт хүрэхийн тулд зөвхөн 720p HD горимд бичих гэнэ. Харин 1080p HD горимд 240 frame/second дүрс бичнэ.
  • Apple-ийн Аниможигийн өрсөлдөгч болох хөдөлгөөнт эможиг 100 янзын нүүрний хэлбэрээр үүсгэдэг болжээ.
  • Galaxy S9-үүдэд Qualcomm компанийн Snapdragon 845 шинэ процессор суулгасан.
  • Bixby хувийн туслагч нь Galaxy S9-ийн камераар харагдаж байгаа текстийг сонгосон хэл рүү орчуулдаг болсон. Нийт 54 хэлийг дэмждэг болжээ.
  • Мөн Bixby нь камераар харагдаж байгаа хоолыг таньж, хэр хэмжээний илчлэгтэйг хэлдэг болсон байна. Samsung Health аппликэшнтай холбосноор хүнснээс авч байгаа илчлэгээ тооцоолж, хөтөлдөг болжээ.
  • Galaxy S9-ийн чанга яригчийг дахин нэгээр нэмэгдүүлж, стерео дуугаралттай болгожээ. Ингэснээр Loudspeaker горимд ярихад илүү чанга, тод сонсогддог болсон байна. Мөн дуу хөгжим тоглуулахад чанартай сонсогдоно.
  • 3.5 mm-ийн чихэвчний оролтыг хэвээр хадгалж, AKG компанийн өндөр чанартай чихэвчийг дагалдуулжээ.

Galaxy S9-ийн урьдчилсан захиалга гуравдугаар сарын 2-ноос эхлэн 16-нд эхний зах зээлүүдэд худалдаалагдаж эхэлнэ. Үнийн хувьд S9 нь $720, S9+ нь $840 байх гэнэ.

 

Эх сурвалж: Tech Insider