Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Nokia 8110 дахин мэндлэхээр боллоо

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Финландын домогт Нокиа компанийн гар утасны лицензийг эзэмшдэг HMD Global хуучны бас нэг гар утсыг шинэчлэн дахин зах зээлд гаргахаар болжээ.

Энэ долоо хоногт Испаний Барселонд болж байгаа Mobile World Congress чуулган дээр тэд 1999 оны “The Matrix” кинонд гардаг Nokia 8110 гар утсыг шинэчлэн гаргахаар болсноо зарласан байна.

Ирэх тавдугаар сард худалдаанд гарах шинэ 8110 нь 4G сүлжээтэй, 79 еврогийн үнэтэй байх гэнэ. Анхны хувилбар нь зах зээлд гарахдаа үүнээс 10 дахин үнэтэй байсан юм.

Слайд хэлбэрийн буюу таг нь доош гулсаж, товчлуурууд гарч ирдэг өвөрмөц хийцтэй гар утас хар болон гадилын шар өнгөний сонголттой байх гэнэ.

Өнгөрсөн оны Барселоны чуулган дээр HMD компани Nokia 3310-ын шинэ хувилбарыг танилцуулж байв. Нокиагийн экс ажилтнуудын байгуулсан тус компани өнгөрсөн онд нийт 70 сая ухаалаг гар утас борлуулж, зах зээлийн 1 хувийг эзлэх болсноо өчигдөр бас мэдээлжээ.

8110-аас гадна HMD өчигдөр өөр дөрвөн шинэ загвар танилцуулсан нь бүгд Samsung, Huawei зэрэг үйлдвэрлэгчдийн үнэтэй Андроид загваруудын зах зээлээс булаах зорилготой, хямд бүтээгдэхүүнүүд байв.

 

Эх сурвалж: Quartz