Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: АНУ-ын ерөнхийлөгчийн охин Хойд Солонгост шахалт үзүүлэхийг Өмнөдөөс шаардав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванка Баасан гарагт Өмнөд Солонгост ирсэн юм. Тэрээр Пёнчаны Өвлийн Олимпийн хаалтын ажиллагаанд оролцох Америкийн төлөөлөгчдийг ахалж байгаа.

Хаалтын ажиллагаа өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэлнэ. Биеэ авч явах байдал, хувцаслалтын хэв маягаараа байнга анхаарлын төвд байдаг Иванкаг улаан хивс дэвсэн хүлээж авч, түүний айлчлал Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн гол сэдэв болж байна.

Тэр Сөүлд ирмэгцээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй хаалттай уулзалт хийж, дараа нь хүндэтгэлийн оройн зоогонд уригдсан юм.

Энэ үеэр тэр Хойд Солонгосын эсрэг дарамт шахалтаа Сөүл нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Мүүн Жэ Инд илэрхийлж, эцгийнхээ үгийг дамжуулсан тухай мэдээлж байна.

Иванка өчигдөр АНУ-ын тамирчдын байранд зочилж, зарим тэмцээн уралдааныг нь үзэж сонирхжээ. Түүнийг Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай дагалдсан байна.

Хаалтын ажиллагааны үеэр тэр бас анхаарлын төвд байх болно. Нээлтийн ажиллагааны гол хүн нь Ким Жон Уны дүү бүсгүй байсан бол хаалтын ажиллагааны анхаарлын төвд Иванка байх нь тодорхой.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Business Insider