Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 28: Бизнесийн зорилт болон эрхэм зорилгыг тодорхойлох нь: Хэрэглэгч

ikon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
 

-Хэрэглэгч гэж хэн бэ?-

"Хэрэглэгч гэж хэн бэ?" гэдэг асуулт бизнесийн зорилт болон эрхэм зорилгыг тодорхойлоход асуух хамгийн эхний бөгөөд чухал асуулт юм. Энэ асуулт бол тодорхой байтугай амархан ч асуулт биш.

Энэ асуултад яаж хариулах нь бизнес өөрийгөө хэрхэн тодорхойлоход нөлөөлнө. Бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний эцсийн түвшингийн худалдан авагч нь ямагт хэрэглэгч байна. Ихэнх бизнесүүд хамгийн багадаа хоёр хэрэглэгчтэй байдаг.

Байгууллага борлуулалт хийхийн тулд энэ хоёр хэрэглэгч нь аль нь худалдан авалт хийх хэрэгтэй. Өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчид хамгийн багадаа хоёр хэрэглэгчтэй байдаг бөгөөд нэг нь гэртээ суудаг эзэгтэй, нөгөө нь хүнсний бүтээгдэхүүн худалдагч юм.

Хэрвээ хүнсний бүтээгдэхүүн худалдагч бараагаа дэлгүүр дээр өрөхгүй бол гэрийн эзэгтэйд хэчнээн худалдан авалт хийх хүсэл байгаад ч нэмэргүй. Эсрэгээрээ хүнсний бүтээгдэхүүн худалдагч лангуундаа барааг зайчлан тавьж, хэчнээн гоёор өрлөө ч худалдан авагч эзэгтэй худалдаж авахгүй бол мөн л ашиггүй байна.

Эдгээр үйлчлүүлэгчдийнхээ нэгийг сэтгэл ханамжтай байлгаж, нөгөөг нь орхигдуулбал ажлын гүйцэтгэл алга болно.

 

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Өөрийн хариуцдаг нэг бүтээгдэхүүнийг сонгож хэдэн төрлийн хэрэглэгчтэйгээ мэдэж ав. Дараа нь энэ олон төрлийн үйлчлүүлэгчдээ бүгдийг нь сэтгэл ханамжтай байлгаж байна уу эсвэл заримыг нь орхигдуулж байна уу эсвэл заримыг нь орхигдуулж байна уу гэдгийг олж мэд.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.