Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 24: Корпорацийн хууль ёсны байдал

ikon.mn
2018 оны 2 сарын 24
iKon.MN
 

-Корпорацийн эрх мэдэл зөвшөөрөгдсөн зарчмын дагуу хуваарилагдаагүй бол энэ эрх мэдэл үгүй болно-

Хүлээн зөвшөөрөгдөөгүй л бол ямар ч нийгмийн хүч удаан оршин тогтнож чадахгүй. Хувь хүмүүсээ нэгтгэж чадахгүй бол ямар ч нийгэм үйл ажиллагаа явуулж чадахгүй.

Үйлдвэрлэлийн системийн гишүүдэд өнөөдөр дутагдаж байгаа нийгмийн байр суурь, ажлыг өгөхгүй бол бидний нийгэм задран унана. Олонх бослого гаргахгүй харин улам ч нойрмоглоно. Гай болох эрх чөлөөнийхөө хариуцлагаас зугтах бөгөөд эрх чөлөөгүй нийгмийн утга учир нь аюул заналхийлэл болж хувирна.

Бидэнд хоёрхон сонголт байгаагийн нэг нь чадварлаг үйлдвэрлэлийн нийгмийг бий болгох, нөгөөх нь эрх чөлөөг эмх замбараагүй байдал болон дарангуйлал руу уусан алга болохыг харах билээ. 

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Эмх замбараагүй эсвэл дарангуйлсан нийгэмтэй улс оронд үйл ажиллагаа эрхлэх нь танд болон танай байгууллагын хувьд үр ашигтай байж чадах эсвэл хэтэрхий аюултай эсэхийг шийднэ үү.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.