Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо.
Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулах зорилгоор авсан МОНП-1, МОНП-2 хөнгөлөлттэй зээлүүдийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох асуудлыг мөн УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба