2018/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,426.54₮
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
06:00
S44
12°
07:00
S44
16°
08:00
S44
19°
09:00
S44
21°
10:00
S44
24°
11:00
S44
26°
12:00
S44
27°
13:00
S44
28°
14:00
S44
29°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийг интернэтээр “бүрхэх” SpaceX-ийн хиймэл дагуулууд өнөөдөр сансарт хөөрнө

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN

Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компани өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:17 цагт Falcon 9 пуужинг сансарт хөөргөх юм. Уг пуужингаар Испаний нэгэн компанийн радарын хиймэл дагуул, мөн SpaceX-ийн хоёр туршилтын хиймэл дагуулыг тойрог замд хүргэх гэж байгаа гэнэ.

Эдгээр хоёр дагуул нь тус компаниас хэрэгжүүлэх гэж байгаа дэлхийг интернэтээр бүрхэх томоохон төслийн туршилтад зориулагдана гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Албан бусаар Starlink гэж нэрлэгдэж байгаа төсөл ёсоор SpaceX удахгүй 4,425 ширхэг хоорондоо холбоотой хиймэл дагуулуудыг дэлхийгээс 1,100-1,300 км өндөрт байрлуулж, дахин 7,500 хиймэл дагуулыг нам орбитод байршуулах юм.

Нийтдээ 12,000 хиймэл дагуулаар ингэж дэлхийн бөмбөрцгийг бүрхэх бөгөөд энэ нь өнөөдрийг хүртэл тойрог замд оруулсан бүх хиймэл дагуулын тооноос хоёр гаруй дахин их тоо болж байна.

Илон Маск энэхүү төслөө 2015 онд зарлаж, түүнээс хойш АНУ-ын харилцаа холбооны зохицуулах байгууллагаас зөвшөөрөл авахаар хүлээж байсан юм. Зөвшөөрөл өнгөрсөн сард гарсан байна.

Starlink төсөл бүрэн хэрэгжвэл дэлхийн бөмбөрцгийн хаанаас ч хүмүүс өндөр хурдны интернэтийг сансрын холбоогоор хэрэглэх боломж нээгдэх ажээ.

Falcon 9 пуужинг хөөргөх ажиллагааг дараах дүрсээр шууд дамжуулна.

Эх сурвалж: Tech Insider

 

x