Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын хувийн тэмдэглэлд бусдыг сайн сонсох хэрэгтэйг анхааруулсан байжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Флоридагийн сургуульд гарсан аллагаас амьд үлдсэн сурагчид, багш, эцэг эхчүүдийн төлөөллийг Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хүлээн авч уулзсан билээ.

Тэдний ярианы гол сэдэв нь зэвсэгт халдлагыг дахин гаргуулахгүй байх тухай байв. Харин энэ үеэр Трампын гартаа барьсан тэмдэглэлийг Associated Press агентлагийн гэрэл зурагчин буулгаж чадсан нь онлайн ертөнцөд тараад байна.

Уулзалтын гарын авлага гэж болох энэхүү тэмдэглэлийг түүний охин Иванка бичиж өгсөн байх гэж бичгийн хэвээр нь зарим хүмүүс дүгнэжээ.

Тэмдэглэлд нийт 5 зүйл бичсэн байсан нь голдуу Трампыг амаа хамхиж, бусдын үгийг сонсуулахад чиглэсэн агуулгатай байв.

Үүнд:

  1. Болсон явдлаас та бүхэн намайг юуг мэдээсэй гэж хүсэж байна вэ?
  2. Та бүхний аюулгүй байдлын төлөө бид юу хийх хэрэгтэй вэ?
  3. Ямар нэг үр дүнтэй арга … байна уу?
  4. Нөөц боломж? Санаа?
  5. Би та нарыг сонсож байна

Тав дахь тэмдэглэл нь Трампыг бага ярьж, бусдыг илүү сонсох хэрэгтэйг сануулсан захиас гэмээр байгаа юм. Иймэрхүү эмгэнэлт явдлын дараа Трампын үзүүлсэн хариу үйлдэл, хэл үг байнга хэл ам дагуулдаг.

Флоридагийн халдлагын дараа түүний хамгийн түрүүнд үзүүлсэн үйлдлийг хүмүүс Обамагийн хариу үйлдэлтэй харьцуулан шүүмжилж байгаа. Өмнөх ерөнхийлөгч Барак Обама нэгэн сургуульд гарсан аллагын дараа олны өмнө гарахдаа уйлж, нулимсаа арчиж байсан юм.

Харин Трампын хувьд хошигноод зогсож байх магадлал өндөр тул түүний ойрын хүмүүс энэ удаа нэлээд санаа тавьсан нь дээрх тэмдэглэлээс харагдаж байна.

 

Эх сурвалж: The Washington Post