Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Шашдирын чуулган” бүтээлийг орон даяар амжилттай түгээлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 2 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Юнител групп соёлын гавьяат зүтгэлтэн орчуулагч Г.Акимын орчуулсан “Шашдирын чуулган” номын 1,2-р ботийг  хэвлүүлж  улсын төв номын сан болон  нийслэлийн алслагдсан ЕБС, 21 аймгийн төв номын санд түгээн хандивлах ажлыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү бүтээл нь Монголын нууц товчоотой энэ зэрэгцэхүйц Монголын болон дэлхийн түүхийг нэгтгэн бичсэн түүхийн чухал эх сурвалж юм. 13-р зууны үед Ил хаант улсад бичигдсэн тус бүтээлийг Юнител групп аймаг бүрт байрлах гэрээт салбараараа дамжуулан номын сангуудад хандивласнаар хот, хөдөөгийн олон мянган залуусын түүхийн мэдлэг, хувь хүний хөгжилд тодорхой дэмжлэг үзүүлж чадлаа. 

Нийт хоёр мянган хувь хэвлэгдсэн тус номыг орон даяар  үнэ төлбөргүй түгээсэн энэхүү ажлыг сар шинийн баярыг угтсан “Эрдэмт Монгол” бэлгийн картын ажлынхаа хүрээнд хийсэн юм. 

 

 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.