Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хандгайтад болох нийслэлчүүдийн цасны баяраар нийтийн тээврийн автобус 08:00-22:30 хүртэл үйлчилнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын “Цасны баяр” арга хэмжээг энэ сарын 24-ний өдөр /Бямба гарагт/ Хандгайтын Янзага зусланд болно.

Энэ өдөр “Бага баян-Санзай-Тэнгис кино театр” чиглэлд нийтийн тээврийн автобус явуулах юм.

Тус үйлчилгээнд их багтаамжийн таван автобус 35 минутын зайтай Тэнгис кино театрын автобусны зогсоолоос өглөөний 08:00-22:30 хүртэл үйлчилнэ.

Үйлчилгээний цагийн хуваарь, болон санал хүсэлтийг 70044040, 11326352, 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах боломжтой аж.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар