Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энх-Од: Цагаан сараар монголчууд өдөрт 4,000 ккал давсан илчлэгтэй хүнс хэрэглэдэг

ikon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Цагаан сараар Монгол хүмүүс ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг богино хугацаанд хоолноос авдаг. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэдэг. Үүнийг дагаад өтгөн хатах, илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар хордлого зэрэг өвчлөл бий болдог.

Сүүлийн жилүүдэд нийтлэг тохиолдож байгаа нь өтгөн хаталт, цаашлаад илүүдэл жин юм. Хэрэв хүн бие дэх хорт бодисоо гадагшлуулахгүй удвал бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх  аюултай. Энэ асуудлаар Монос Эм Судлалын Хүрээлэнгийн Хүний их эмч Б.Энх-Одоос тодрууллаа.


-Олон төрлийн хүнс хольж, хэтрүүлэн хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавартай вэ?

-Монголчууд цагаан сараар бууз, нийслэл салат түлхүү хэрэглэдэг эдгээр нь өндөр илчлэг агуулсан байдаг. Нэг ширхэг бууз 200 гаруй ккал, жижиг тавагтай нийслэл салат 260 гаруй ккал илчлэг агуулдаг. Мөн бидний өргөн хэрэглэдэг цагаан архи 50 грамм нь 115 ккал илчлэг агуулдаг. Сар шинээр нэг хүн 3-5 айлаар ороод гурван бууз, жижиг салат, гурван хундага архи уухад энэ маань 4,000 хол давсан ккал илчлэгтэй болдог. Эрэгтэй хүн өдөрт 2,500 ккал, эмэгтэй хүн 2,000 ккал илчлэг авах хэрэгтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг.

Гэтэл баярын өдрүүдээр хүмүүс үүнээс даруй хоёр дахин их илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг. Өнөөдөр манай улсын нийт хүн амын 54 хувь нь жингийн илүүдэлтэй байна. 3,500 ккал илчлэг 420 грамм өөх болж биед үлддэг. Үүнээс сэргийлж аль болох ногоон навчит ногоо, өөх тос багатай хоол хүнс сонгохыг зөвлөж байна. 3,500 ккал илчлэг 420 грамм өөх болж биед үлддэг.

Олон төрлийн хүнс хольж хэрэглэснээр ахуйн хүрээний хоолны хордлогууд нэмэгдэхээс гадна хоол боловсруулах замын хүндрэлүүд үүсч сэдэрдэг. Хамгийн түгээмэл нь өтгөн хаталт юм. Ихэнх хүмүүс өтгөн хаталтыг энгийн үзэгдэл мэт хүлээж авдаг нь буруу ойлголт юм.

-Монголчуудын дунд өтгөн хаталт зонхилох болсон нь юутай холбоотой вэ?

-Хоёр өдөр буюу 48 цагаас дээш хугацаагаар өтгөн гарахгүй бол өтгөн хаталт гэнэ . Өтгөн хаталт нь олон төрлийн шалтгаантай бөгөөд  хоол боловсруулах замын эрхтэн тогтолцоотой холбоотой буюу нойр булчирхай, нарийн, бүдүүн гэдэсний өвчний улмаас өтгөн хатаж болно.  Хоолны буруу дэглэм буюу өөх тос ихтэй хоол идэх, хөдөлгөөн бага байх, шингэн зүйл бага уух нь өтгөн хатах нэг шалтгаан болдог. 

Жишээлбэл, монголчууд сар шинийн баяраар ууц, өвчүү, бууз гээд өөх тос ихтэй хоол их хэмжээгээр иддэг. Судалгаагаар гурван ширхэг бууз идэхэд 49 минут алхаж байж тухайн ккалорийг шатаадаг.  Гэтэл сар шинийн үеэр хэчнээн айлаар зочилж, хэдий хэмжээний бууз иддэг билээ.

Ихэвчлэн гурван өдөр дарааллан, зарим тохиолдолд долоон хоног түүнээс их хугацаанд баяраас үлдсэн бууз, хэвийн боов гэх мэт өөх тос ихтэй хоол идэж, шингэн зүйл бага уудаг. Уулаа гэхэд согтууруулах төрлийн ундаа юм уу хийжүүлсэн, сахарын агууламж ихтэй зүйл ихээр хэрэглэдэг. Хүнд хоол иддэг ч хөдөлгөөн бага зарцуулдаг энэхүү буруу дэглэм нь өтгөн хаталт үүсгэдэг. 

-Тэгвэл 48-аас дээш цагаар өтгөн гарахгүй бол эрүүл мэндэд асуудал үүсчээ гэж ойлгож болох уу?

-Угаас өтгөн гэдэг хүний биеэс гарч байгаа хортой нэгдэл. Хэрэв 48 цагаас илүү цагаар өтгөнөө гадагшлуулж чадахгүй бол та гэдэс дотроо хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлэх буюу ургуулж байна гэж ойлгож болно. Яагаад гэвэл бүдүүн гэдсэнд өтгөн хуримтлагдчихаад гарахгүй үеэр бий болдог хорт бодисуудын нөлөөгөөр хорт хавдар үүсгэдэг гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Ихэнх тохиолдолд шүү. 

Завсрын нөлөөлөх шалтгаанууд ч бий.  Гэхдээ өтгөнөө гаргаж чадахгүй байна гэдэг бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлалыг ихэсгэж байгаа гэсэн үг л дээ.

 

-“Энхжин” цайны талаар мэдээлэл өгөхгүй юу. Хоол боловсруулах эрхтний асуудалтай хүмүүст зориулж бүтээсэн?

- “Энхжин” цай нь гурван төрлийн эмийн ургамлын найрлагатай юм. Үүнд: Чихэр өвсний үндэс, Батрашын навч, Сеннагийн навч орно. Ихэвчлэн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны асуудалтай болон өтгөн нь хатдаг хүмүүс хэрэглэх нь илүү тохиромжтой.

Жишээлбэл, чихэр өвсний үндэс нь шээс хөөх, зөөлөн туулгах, хордлого тайлах, үрэвсэл намдаах үйлчилгээтэй.  Чихэр өвсийг монголчууд ханиалга намдаах, цэр ховхлоход өргөн хэрэглэдэг. Харин  “Энхжин” цайны найрлагад орсон нь чихэр өвсний үндэс учраас үйлчилгээний хувьд арай өөр буюу өтгөн хаталттай хүмүүс хэрэглэхэд илүү үр дүн үзүүлдэг.

-Батрашын навч  нь хеликобактерийг устгах давуу талтай гэж яриад байгаа, зөв үү?

-Тийм ээ, энэ ургамал нь  төрөл бүрийн гэдэсний өвчний  бактерийг устгах үйлчилгээтэй учраас хэрэглэхэд давхар хеликобактерийн эсрэг үйлдэлтэй  юм.  Нэг онцлог нь ашигтай бактерийг устгадаггүйгээрээ давуу талтай.

Энэ ургамлын навчны 60% нь ментолын агууламжтай учраас гаа шиг амттай. Үйлчлэл нь элэг, цөсний үйл ажиллагааг сайжруулах, хоол боловсруулах замын үйл ажиллагааг дэмжиж хоолны шингэцийг сайжруулна. Гэдэс дотор эвгүйрэх, дотор муухайрах үед хэрэглэхэд ч тохирно.

Гурав дахь ургамал нь Сенна гэдгээр нь хүмүүс илүү танина. Туулгах үйлчилгээтэй учраас өтгөн хаталттай үед хэрэглэхэд илүү тохиромжтой. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлуулах үйл ажиллагааг дэмждэг юм. Мөн илүүдэл хорт бодисыг гадагшлуулах, уураг өөх тосны задралыг түргэсгэдэг.

-Сенна-г уухаар туулгана гэж ойлгож болох уу?

- Эмийн ургамалтай цай учраас үйлчлэл нь туулгадаг эмээс ялгаатай. Жишээлбэл, туулгадаг эмийг ууснаас 1-3 цагийн дараа туулгаж эхэлдэг бол энэ цайны үйлчлэл нь аажмаар явагддаг. Энхжин цэвэрлэх цай нь зөөлөн туулгах үйлчилгээтэй гэдгээрээ давуу талтай. Тийм учраас их туулгахвий гэж эмээх зүйлгүй.

-Энэхүү цэвэрлэх цайг өдөр болгон хэрэглэх ёстой юу? Хэрэглээ талаас нь зөвлөгөө өгөөч?

-Өтгөн хаталттай хүмүүс энэ цайг өдөрт дөрвөн удаа ууна, хамгийн багаар бодоход. Харин өдөрт нэг удаа өтгөн нь гадагшилдаг, эсвэл хоёр өдөрт нэг удаа гадагшилдаг хүмүүс энэ цайг нэг долоо хоногт 3 удаа хандалж  хэрэглэх ба өтгөн хаталттай буюу 2-оос дээш хоногийн дараа өтгөн нь гардаг хүн арай олноор буюу өдөрт 4-6 удаа уух нь илүү үр дүнтэй. Хэрхэн яаж хэрэглэх нь тухайн хүнээсээ л  хамаарна.

Ер нь “Энхжин Цэвэрлэх цай”-г нэг сар уугаад хэсэг завсарлаад ахин уух байдлаар хэрэглэнэ. Яагаад гэвэл дасал болж магадгүй юм. Ямар ч төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүн дээр энэ дүрмийг барьдаг. Хамгийн тод жишээ бол тураах төрлийн цайнууд байна. Тодорхой хугацаанд уугаад завсарладаг шүү дээ.

-Сар шинээр Монголчууд өөх тос ихтэй хоол иддэг. Араас нь сүүтэй цай эсвэл согтууруулах ундаа хэрэглэдэг. Дараа нь хорт бодисоо гаргахын тулд туулгах эмээс эхлээд юу эсийг хэрэглэх билээ. “Энхжин” цайнаас өөрт тохирохоо хэрэглэхэд боломжтой гэж ойлгож болох нь ээ?

-Зөвхөн сар шинийн дараа хэрэглэх нь илүү зохимжтой юм байна гэж ойлгох хэрэггүй. Бусад үед ч хэрэглэхээр бүтээсэн юм шүү дээ.  Хүн бүр өдөр тутам хоол иддэг. Гэвч түүнийгээ гаргаж чадаж байгаа юу гэдэг эрүүл мэндийнх нь байдлаас шалтгаалж өөр, өөр байдаг. Өтгөнөө гадагшлуулахгүй удвал таны биед л хортой.

Тэгэхээр тухайн өдөр идсэн хоол гадагшлахгүй бол хор л биед чинь хуримтлагдаад байна гэсэн үг. Энэ цайнаас уугаад өтгөнөө гадагшлуулаад унтвал ходоод гэдэс амраад л хононо.  Өтгөн гадагшилна гэдэг таны эрүүл мэндэд л илүү тустай.

Нэг зүйлийг онцлоход, энэхүү цай нь зөвхөн хоол боловсруулах эрхтэн тогтолцоог сайжруулахаас гадна дархлааг дэмжих, цусан дахь холестрины хэмжээг бууруулах,  бодисын солилцоог тогтворжуулах, хүчил шүлтийн харьцааг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй учраас хэрэглэхэд олон талын үр дүн үзүүлнэ гэж ойлгох хэрэгтэй.

Энхжин цуврал цай нь монгол орны газар шороонд үндэслэж ургасан, эмнэх чадвар, биологийн чанараараа үл орлогдох эмийн ургамлуудын анагаах чадварыг олон жилийн жилийн судалгаанд тулгуурлан хөгжүүлэн гаргаж буй цай юм. Хэрэглэгчид тухайн цайны онцлогоос шалтгаалан өөрт тохирсон цайг авч хэрэглэн үүсч болох өвчин эмгэгээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломжтой. Өвчин туссаныхаа дараа бус өвчлөхөөсөө өмнө эрүүл мэнддээ анхаарч хэвших нь маш чухал юм.

 

Ярилцсан: Г.Нэргүй

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.