Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ичинхорлоо: "Ид шидийн орон"-д 108 нэр төрлийн ном бэлэглэнэ

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний Номын сангийн захирал Б.Ичинхорлоо "Лантуун Дохио" ТББ-аас санаачлан байгуулсан "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын цогцолборт 108 нэр төрлийн ном бэлэглэнэ гэдгээ өнөөдөр болсон өдөрлөгийн үеэр хэллээ.

Тэрбээр "Бидний өнөөдрийн үйл ажиллагаанд олон хүндтэй зочид ирсэн байна. Энэ дундаас хүүхэд хамгааллын цогцолбор болох "Ид шидийн орон"-ыг санаачлан байгуулсан залуус ирсэн байна. 

Бид энэхүү цогцолборын номын санд ном бэлэглэх болсоноо дуулагахад таатай байна. Манай үйл ажиллагаанд 108 гэдэг тоо их бэлэгшээлтэй байгаа. Тиймээс бидний зүгээс 108 нэр төрлийн ном бэлэглэхээр боллоо" гэсэн юм.