Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хан Сук Ким: ЛэндМН-ийн хувьцаанд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хослуулсан, Монголын банк санхүүгийн салбарын анхны финтек компани болох ЛэндМН БНСУ-ын "Rhinos Asset Management" компанитай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Энэ талаар "Rhinos Asset Management" компанийн гүйцэтгэх захирал Хан Сук Ким "Бид анх удаагаа Монголын компанид хөрөнгө оруулалт хийж байна. Манай компанийн хувьд хөгжингүй орнуудын хөрвөх бондод хөрөнгө оруулалт хийдэг. Үүний нэг жишээ нь бид сүүлийн үед Вьетнам улс руу хөрөнгө оруулалт хийгээд байна.

Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгаа гэж үзэж байна. Мөн үүнээс гадна эдийн засаг өсөх боломж өндөр байгаа гэж харж байгаа.

Хөрөнгө оруулах шийдвэрээ гаргахаас өмнө компани болон улс орон зах зээлийн судалгааг хийдэг. ЛэндМН компани оновчтой бизнес модельтой, үйл ажиллагаа нь маш сайн явж байгаа учраас бид тухайн компанийн хувьцаанд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн.

Цаашдаа бид тус компанийн өсөлтийг өөдрөгөөр харж байгаа. Монголын компаниудад хөрөнгө оруулалт хийх ямар бололцоо байгааг бид судлаж байна" гэлээ. 

ЛэндМН компани хөрөнгийн зах зээлд 200 сая ширхэг хувьцаа гаргаж, 5 тэрбум төгрөг босгохоор төлөвлөж, хувьцааны захиалга өнөөдрөөс эхлээд байгаа юм. Хувьцааны 50 хувь буюу 2.5 тэрбумд олон нийт хөрөнгөө оруулах боломжтой. Нэгж хувьцааны үнэ нь 25 төгрөг бөгөөд гуравдугаар сарын 7-ныг хүртэл хувьцааны захиалга үргэлжилж байгаа юм байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.