Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

ПЁНЧАН 2018: Спортын сэтгүүлчид олгодог тусгай шагналыг Ч.Отгонбаатар хүртлээ

ikon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбооноос 6 болон түүнээс дээш өвлийн олимпийг сурвалжилж буй сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагналыг гардуулан өглөө.

Энэ жилийн хувьд Монгол Улсаас Монголын Спортын сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар энэхүү шагналыг хүртлээ. 6 дахь олимпдоо ажиллаж буй түүнийг спортын хүрээнийхэн “Сато” хэмээх нэрээр нь андахгүй билээ.

 
 

Энэхүү арга хэмжээнд Пёнчан 2018 наадмыг зохион байгуулах хорооны дарга Ли Хе Беом, ОУССХ-ны ерөнхийлөгч Ж.Мерло болон ОУОХ-ны гишүүн С.Бубка, М.Касадо, И.Ферриани тэргүүтэй хүндэт зочид байлцав гэж МҮОХ-ноос мэдээллээ.