Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өвлийн олимпийн түүхэнд хамгийн олуулаа оролцсон Хойд Солонгосын тамирчид медальгүй буцахаар боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Пёнчанд болж байгаа өвлийн олимпийн наадмаас Хойд Солонгосын баг ганц ч медальгүй буцахаар болж байна.

Тэдний сүүлийн найдвар шорт трэкийн тамирчин Жон Кван Бом өчигдөр 500 метрийн эрэгтэйчүүдийн уралдаанд тэнцвэр алдаж, замаасаа гарсан юм.

Хойд Солонгос энэ удаагийн наадамд 22 тамирчинтай оролцсоноос 12 нь хоёр Солонгосын хоккейн хамтарсан багийн тамирчид байв. Бусад нь уран гулгалтын 2, шорт трэкийн 2, уулын болон гүйлтийн цанын 3 тамирчин байжээ.

Өвлийн олимпийн түүхэнд Хойд Солонгос хамгийн олуулаа оролцсон нь энэ юм. Гэхдээ тэдний хэн нь ч олимпийн эрх авч чадаагүй. Өмнөд Солонгост болж буй анхны өвлийн олимп гэдэг утгаар нь Олон Улсын Олимпийн Хороо тэдэнд оролцох урилга өгсөн юм.

Энэ удаагийн олимпийн наадамд хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь уран гулгалтын хос тамирчид байв. Тэд хувийн дээд амжилтаа тогтоон 184.98 оноо авч, 13 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Мөн Хойд Солонгосын бүх цаг үеийн уран гулгагчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь энэ юм. Хоёр Солонгосын хамтарсан хоккейн баг өчигдөр сүүлчийн тоглолтоо Шведтэй хийж, 6-1 харьцаагаар хожигдож, долдугаар байранд орсон.

Өвлийн олимпийн түүхэнд Хойд Солонгос хоёр медаль авч байсны нэг нь мөнгө, нөгөө нь хүрэл юм.

 

Эх сурвалж: Yonhap News