Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 21: Төвлөрсөн төлөвлөгөөний бүтэлгүйтэл

ikon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN
 

-Шинэ технологийн эрин үеийн ямар ч нийгэм эдийн засгаа төвлөрсөн төлөвлөгөөгөөр удирдвал нуран унана-

Шинэ технологи удирдлагын талбарыг маш ихээр тэлэх бөгөөд өнөөгийн бичиг цаасны ажил хийдэг олон ажилтнууд удирдлагын ажлыг гүйцэтгэдэг болох шаардлага гарна. 

Мөн бүх шатанд удирдлагын хариуцлага, чадвар, алсын хараа, эрсдэлийг шинжих чадвар, эдийн засгийн мэдлэг чадвар, удирдлагуудын ажилтнууд болон ажлыг удирдах чадвар, шийдвэр гаргах чадвар зэрэг зүйлс улам ихээр шаардагдана.

Үүнээс гадна шинэ технологи төвлөрлийг задлахыг шаардах болно. Шинэ технологийн эрин үеийн ямар ч нийгэм бие даасан байгууллагын чөлөөт удирдлагыг үгүй болгож, эдийн засгийг төвлөрсөн төлөвлөгөөгөөр удирдвал нуран унах нь тодорхой.

Мөн хариуцлагыг төвлөрүүлж, шийдвэр гаргалтыг дээд шатны удирдлагад авсан ямар ч байгууллага нуран унах болно. Яг л эрт галавын үеийн аварга том биетэй ч жижигхэн төв мэдрэлийн системтэй гүрвэлүүд өөрчлөлтөд дасан зохицож чадахгүй байсан шиг устаж үгүй болно.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Та ажилтнуудынхаа алхам бүрийг нарийн хянаж удирддаг уу? Тэднийг ажлаа хийхэд нь хэрэгтэй сургалтаар хангаж мөн дараа нь тэдэнд хариуцлага хүлээлгэх замаар эрх мэдэл өгч дэмж. Тэдэнд алдаа гаргах орон зайг олгоорой.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.