2020/02/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,760.89₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-12°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-4°
|
-14°
21:00
S26
-7°
22:00
S20
-7°
23:00
S20
-8°
00:00
S20
-8°
01:00
S20
-9°
02:00
S20
-9°
03:00
S20
-10°
04:00
S20
-10°
05:00
S20
-10°
06:00
S20
-11°
07:00
S20
-11°
08:00
S20
-11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлнэ

ikon.mn
2018 оны 2 сарын 20
iKon.MN

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны хоёрдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Гадаад харилцааны сайдын Япон Улсад хийх айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Япон Улстай “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг нэн ялангуяа эдийн засгийн салбарт эрчимжүүлэн тэлж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад оршиж байна.

Айлчлалын хөтөлбөр:

  • Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-той албан ёсны хэлэлцээ хийнэ.
  • Монгол, Японы харилцааны талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
  • Мөн айлчлалын үеэр Япон Улсын Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн зарим удирдлага, гишүүд, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК), Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын удирдлагуудтай тус тус уулзана.
  • Монгол, Японы Бизнес уулзалтад оролцож, Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
x