Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн нээлтийн од нь Ким Жон Уны дүү байсан бол хаалтын од Трампын охин болно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Пёнчаны Өвлийн Олимпийн хаалтын ажиллагаанд АНУ-ын төлөөлөгчдийг Дональд Трампын охин Иванка ахлахаар болсон юм.

Тэр энэ долоо хоногийн Баасан гарагт Сөүлд ирэхээр болжээ. Иванка Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инд бараалхаж, Ням гарагт болох хаалтын ажиллагаанд оролцоно.

Түүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элчийн үүргийг гүйцэтгэж, Вашингтон-Пёньяны яриа хэлэлцээрийн асуудлаар ямар нэг шийдэл дуулгаж магадгүй гэсэн хүлээлт байна. Пёнчаны олимпийн нээлтэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ё Жон зочлохдоо хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын урилгыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид гардуулсан билээ.

Мүүн Жэ Ин урилгыг таатай хүлээж авсан ч Вашингтон-Пёньяны хэлэлцээргүйгээр хоёр Солонгосын харилцаа сайжрах боломжгүйг мэдэгдсэн юм.

Энэ удаагийн өвлийн олимпийн наадам урьд урьдынхаас илүү улс төрийн үйл явцтай зэрэгцэж байгаагаараа онцлог болж байна.

 

Эх сурвалж: Korea Times