Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Францын уран гулгагчид эвгүй байдалд орсон ч дэд байранд шалгарч чаджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Пёнчаны Өвлийн Олимпийн уран гулгалтын төрөлд өрсөлдөж байгаа Францын тамирчид Гуйлльом Цизерон, Габриелла Пападакис нарт өчигдөр хүндхэн асуудал тулгарсан ч богино бүжгийн үзүүлбэрээр дэд байранд шалгарчээ.

Үзүүлбэрийн үеэр Пападакисын өмсгөлийн оосор тасарч, түүний зүүн хөх нь ил гарсан юм. Энэ асуудал нь тэдний үзүүлбэрт нөлөөлж, эцэст нь 81.93 оноо авснаар дэд байранд шалгарсан байна. Энэ төрөлд түрүүлсэн Канадын хос тамирчдын авсан оноо 83.67 байсан юм.

Өөрөөр хэлбэл Францчууд хувцасны алдаандаа анхаарал хандуулснаар хэдхэн оноогоор дутаж, тэргүүлэх боломжоо алдсан байна.

 

Үзүүлбэрийн дараа 22 настай Пападакис “Хэцүү байлаа. Ийм зүйлтэй анх удаа тулгарсан нь энэ. Би үзүүлбэртээ анхаарлаа төвлөрүүлэхийн хажуугаар эвгүй байдалд орохгүйг хичээсээр дуусгалаа” гэж хэвлэлд ярьжээ.

Түүний хамтрагч 23 настай Цизерон “Хувцаснаас болоод хэдхэн оноо алдана гэдэг үнэхээр харамсалтай. Бид ийм асуудалтай тулгарвал яах тухай огт бэлдээгүй. Гэхдээ хүнд байдлаас амжилттай гарч чадсандаа баяртай байна” гэсэн байна.

 

Эх сурвалж: Time.Com