Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хүрэл медаль хүртсэн Оросын тамирчнаас сэргээш илэрсэн үгүйг өнөөдөр зарлана

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Пёнчаны олимпийн наадмын карлингийн холимог төрөлд хүрэл медаль хүртсэн Оросын тамирчин Александр Крушельницкийгээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн тухай урьдчилсан дүгнэлт өчигдөр гарчээ.

Одоо түүний B-sample буюу дараагийн шатны шинжилгээний хариу өнөөдөр багтаж гарснаар сэргээш хэрэглэсэн эсэх нь бүрэн тогтоогдох юм. ОХУ-ын карлингийн холбооны ерөнхийлөгч Дмитрий Свишев өөрийн тамирчдыг Пёнчанд ирэхээсээ өмнө нэгдүгээр сарын 22-нд шинжилгээ өгөхөд сэргээш илрээгүй тул өнөөдрийн шинжилгээний хариуг эерэг гарна гэдэгт итгэлтэй байгаагаа ярьжээ.

Крушельницкийгээс мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэгдэж байна. Уг бодисыг 2016 оноос сэргээшийн ангилалд оруулах болсон юм. Оросын нэрт теннисчин Мария Шарапова хоригоос өмнө ийм бодистой эм хэрэглэж байсны улмаас 15 сар тоглох эрхээ хасуулж байв.

 

Крушельницкий эхнэр Анастасия Брызгаловагийн хамт Норвегичуудыг ялснаар хүрэл медаль зүүж байсан юм. Хэрвээ түүнээс сэргээш илэрсэн нь тогтоогдвол Норвегичууд хүрэл медалийг зүүх болж байна.

 

Эх сурвалж: The Guardian