Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс түүхэн баримлынхаа эрхий хурууг АНУ-аас нэхэмжилнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Пеннсилвань мужийн музейд зээлээр үзүүлж байгаа эртний Хятад цэргийн баримлын эрхий хурууг хугалж, хулгайлсан явдал гарсан юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр 24 настай Майкл Рохана гэгч музейг үзэж яваад цэргийн 10 баримлын нэгтэй хамт селфи хийснийхээ дараа эрхий хурууг нь хугалж аваад явсныг хяналтын камерны бичлэгээс илрүүлжээ.

Түүнд энэ сарын эхээр Пеннсилвань мужийн шүүх шийтгэл оноосон ч батлан даалтаар суллагдсан юм. Түүхэн баримлуудыг есдүгээр сараас эхлэн нийтэд үзүүлж байгаа Фрэнклиний Хүрээлэн Хятадын талаас уучлал гуйсан байна. Хятадын анхны эзэн хаан Цинь Шихуаныг оршуулахдаа бунханд нь хамт хийсэн 8,000 орчим цэрэг, дугуйт тэрэг, адууны баримал нь тус улсын баруун хойд Шанси мужийн төв Сиань хотоос илэрч байсан юм.

Манай эриний өмнөх 210-209 онд харьяалагдах энэхүү дурсгалын нэг баримал нь $4.5 саяар үнэлэгддэг ажээ.

Хятадын тал эртний дайчдын баримлыг сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхийн 60 оронд 260 удаа үзүүлээд байгаа ч ийм хэрэг огт гарч байгаагүй гэнэ. Тиймээс Хятадын албаныхан Фрэнклиний Хүрээлэнгээс нөхөн олговор гаргуулахаар шүүхэд хандаж, буруутай этгээдэд илүү хатуу шийтгэл оноохыг АНУ-ын талд шаарджээ.

Хулгайн хэргийг нэгдүгээр сарын 8-нд мэдэж, 13-нд Холбооны Мөрдөх Товчооны урлаг, соёлын гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийнхэн Роханаг гэрээс нь баривчилсан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post