Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ford Ranger Raptor удахгүй нээлтээ хийнэ

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 2 сарын 19
Cardoctor
Зураг зураг

Ford Ranger Raptor энэ нэр танд хачирхалтай хэрнээ цаанаа нэг л дотно санагдаж байж болох юм. Тэгвэл уг машиний цайвар цэнхэр өнгө нь Тайландын Бангкок хотод танилцуулагдаад байгаа юм. Гэхдээ бусад орнууд Ford-ийн хад чулууг ч үл ажирах 4x4 мангасыг харахын тулд ахиад жаахан хүлээх хэрэгтэй болох нь дээ.

Сар орчмын өмнөхөн АНУ 2019 оны 1-р сард худалдаанд гарах Ford Ranger-ийг танилцуулж Ford-ийн үйл ажиллагаа хариуцсан Dearborn өөрийн бяцхан үлэг гүрвэлээ ил болгожээ. Уг дүрсгүй жаалыг дүрсэлбэл жижигхэн F-150 буюу Raptor шиг харагддаг, хамар дээр нь F-O-R-D гэсэн үсгүүд зурайсан, хамгаалалт нь мөнгөлөг саарал өнгөтэй, доод тэнхлэгийг хамгаалсан хаалт нь урьдынх шигээ газар хүрэх боломжгүй өндөрт байрлана.

Харин хамар доороо бол 4-н шаталтат 2.0-ийн хослосон турбо дизел хөдөлгүүртэй ба энэ нь Ranger-ийн 5-н шаталтат 3.2 литрийн дизел турбо хөдөлгүүрээс хавь илүү юм. F-150 шиг 10-н шаталтат хурдны хайрцаг, 4 дугуйн тасралтгүй маажилт, мөн 6-н төрлийн жолоодлогын тохиргоотой.

 

Мөн л F-150 дээр ашигласан Fox Racing Shox гэх аймшигтай амаржиныг суурилуулсан байна. Энэ засмал замд барагтаа л мэдэгдэхгүй боловч бартаат замын аялалд гайхалтай үсрэлт мөн зөөлхөн газардалтыг мэдрүүлнэ.

Австралид зарагдаж эхэлсэн Ranger Fx4-ийг бодвол 2 инчээр өндөр болсон ба газартай харьцангуй 1,8 инчээр өсөж газраас 11,1 инч өндөрлөгт орших аж.

Уг жаал нь худалдаанд гарахдаа цэнхэр, улаан, хар, цагаан, саарал гэсэн 5-н төрлийн өнгөний сонголттой байх төлөвтэй бөгөөд тун удалгүй бидний эргэн тойронд сахилгагүйтэж эхлэх нь дамжиггүй.

Зураг