Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:37 2018/02/15

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий анх удаагаа түрүүллээ.

Үзүүрт Улсын арслан П.Бүрэнтөгс, их шөвөгт Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Ц.Содномдорж нар шалгарлаа.

Б.Бат-Өлзийгийн хувьд наадмаас хойш бөхийн өргөөнд явагдсан барилдаануудад хамгийн өндөр амжилт үзүүлж жилийн өндөр чансаатай бөхөөр нэрлэгдсэн юм.

12:26 2018/02/15

XVII жарны Тийн унжлагат хэмээх шороо нохой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд эхэллээ.

Өнөөдрийн барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Батмөнх, Н.Түвшинбаяр Улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү, О.Хангай тэргүүтэй шилдэг бөхчүүд зодоглож байна.

Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу 13 удаа түрүүлж байсан бол одоо цагт амжилттай барилдаж байгаа бөхчүүдээс Ч.Санжаадамба аварга 3 удаа түрүүлээд байна. 