Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

ПЁНЧАН 2018: Ч.Отгонцэцэг өнөөдөр уралдана

ikon.mn
2018 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

"Пёнчан 2018" өвлийн XXIII олимпийн наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10км зайн уралдаан өнөөдөр болно.

Улаанбаатар хотын цагаар 14:30 цагт эхлэх уралдаанд нийт 90 тамирчин оролцохоор мэдүүлгээ Зохион байгуулах хороонд гаргасан байна.

Монгол Улсын тамирчин ОУХМ Ч.Отгонцэцэг Олон улсын цанын холбооны албан ёсны тэмцээнд оролцсон 2017/2018 улирлын онооны дунджаар 82 дугаарт эрэмбэлэгдэж 15:11 цагт гараагаа эхлэх юм.

 

Эх сурвалж: МҮОХ