2018/05/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.95₮
B30
УЛААНБААТАР
27°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
11°
|
23:00
S44
15°
00:00
S44
14°
01:00
S32
12°
02:00
S44
11°
03:00
S44
11°
04:00
S44
10°
05:00
S44
10°
06:00
S44
10°
07:00
S44
12°
08:00
S32
14°
09:00
S32
16°
10:00
S32
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

ikon.mn
2018 оны 2 сарын 15
iKon.MN

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас 02 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. 

 Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дарга ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг өгчээ.

  • Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, үүрэг даалгавраар хангах,
  • ОБЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах,
  • Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрүүд нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай байнга холбоотой байж түүний удирдлагад ажиллах,
  • Сар шинийн баяр, амралтын үеэр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид өндөр сонор сэрэмжтэй, ажлын байранд мөрдөгддөг дүрэм журмыг сахих, нийт бүрэлдэхүүн төрийн алба хаагчийн ёс зүйг чанд сахиж, биеэ зөв авч явах, ямар ч нөхцөлд холбоо барих боломжтой байж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх,
  • Баярын өдрүүдэд үзвэр үйлчилгээ үзүүлэх барилга байгууламж, томоохон худалдааны төвүүдэд гамшгийн болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах,
  • Төв, суурин газрын эрчим хүч, дулааны болон нам даралтын уурын зуухны найдвартай ажиллагааг хангах, хөлдөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах,
  • Баярын өдрүүдэд орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэгтэй холбогдуулан “Авто замын засвар, арчлалт”-ын компаниуд, Хэв журам сахиулах албатай хамтран зорчигчдын аюулгүй байдлыг хангах ажиллах зэрэг үүргийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
x