2018/05/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B05
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B34
УЛААНБААТАР
24°
|
18:00
S101
19:00
S101
20:00
S28
21:00
S26
22:00
S28
23:00
S44
00:00
S28
01:00
S44
-1°
02:00
S44
-1°
03:00
S44
-2°
04:00
S32
-3°
05:00
S32
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трампын жил орох гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 15
iKon.MN

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Жорж Буш, Билл Клинтон нарыг нэгтгэдэг нэг зүйл нь тэд 1946 оны гал нохой жилд төрсөн явдал юм.

Өөрөөр хэлбэл 2018 онд одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын жил орж байна.

Үүнтэй холбоотойгоор Хонг Конг, Сингапурын зурхайчид Трампын ирэх нохой жилийн өнгийг таамаглажээ. Тэдний үзэж байгаагаар Дональд Трамп бол түргэн зантай, яриасаг, бусадтай нийцдэггүй гээд гал нохой жилтний шинж чанаруудыг бүрэн харуулсан хүн гэнэ.

Тиймээс түүнийг хэцүүхэн жил хүлээж байгааг бүгд хэлжээ. Хонг Конгийн зурхайч Луйз Вонг “Ирэх жил Трамп Цагаан ордондоо ч, гадаад орнуудад ч хэл амны бай болсон хэвээр байна. Түүнийг тойрон хүрээлэгсэд ээлж дараалан ажлаа орхино. Дотоод эв нэгдэл тааруу байна. Гэхдээ тэр албан тушаалдаа доод тал нь 2-3 жил суухаар байна” гэсэн юм.

Сингапурын зурхайч Кларис Чан “Гал нохой жилтнүүд ерөнхийдөө маш амбицтай, зорилготой, эрч хүчтэй хүмүүс. Тэд сайн удирдагч байж чаддаг ч бас шүүмжлэл дагуулсан, зөрүүд, өөрчлөлтөд дургүй хүмүүс юм. Трамп энэ бүх чанарыг шингээсэн хүн. Тэр нийтийн санаа бодлыг дагахгүй, хувийн итгэл үнэмшлээ дагадаг” гээд түүний энэ чанар нь 2018 онд хэцүү асуудлуудтай учруулна гэжээ.

“Ирэх жил Трамп сөрөг хүчний ширүүн эсэргүүцэлтэй тулгарна. Хэрвээ тэр уян хатан, хүлээцтэй байж чадвал суудалдаа үлдэнэ. Харин зөрүүдэлбэл суудлаа алдаж мэднэ” гэж Чан зөгнөсөн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

x