Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цаашид нийт хүүхдийн 80 хувьд мөнгө өгөхийг зорьж байгааг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. 

Энэ оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 684 мянган хүүхдэд өгөхөөр 164.2 тэрбум төгрөг тусган баталсан. Цаашид нийт хүүхдийн 80 хувьд мөнгө өгөхийг зорьж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс