2018/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.51₮
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
07:00
S32
10°
08:00
S32
14°
09:00
S32
16°
10:00
S32
19°
11:00
S32
21°
12:00
S32
22°
13:00
S32
23°
14:00
S44
24°
15:00
S28
23°
16:00
S26
22°
17:00
S26
20°
18:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2017 онд 685 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

ikon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг өнөөдөр Нийслэлийн засаг дарга С.Батболд болон НИТХ-ын дарга С.Амарсайхан нарт зөвлөмж гардууллаа. 

НИТХ дахь АН-ын бүлгийн эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар “Хотын шийдэл - Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлгийг саяхан зохион байгуулж, Нийслэлийн хүүхдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, зөвлөмж гаргасан юм. 

Нийслэлд 476.1 мянга буюу хүн амын 34.5 хувь нь хүүхэд байдаг. Гэвч тэднийг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр тусгайлсан бодлого хөтөлбөртэй ажиллаж чадахгүй байгаа. 

Нийслэлийн хэмжээнд жилдээ 9,226 хүүхэд буюу дөнгөж 2 хувь нь хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж чаддаг. Харин хүүхэд хамгааллын чиглэлээр ажлуудыг төрийн байгууллагуудаас хийдэг боловч хангалттай хүрэлцээтэй байж чадахгүй байна. 

2017 оны байдлаар гэмтэл, осол, түлэгдэлтэд өртсөн хүүхдийн тоо 2,525, зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо 685, ахуйн осолд өртсөн хүүхдийн тоо 21,062, бүтэн өнчин 1,573, хагас өнчин 11,512 хүүхэд байгаа гэсэн Нийслэлийн статистикийн газрын тоо баримт байна. 

Өөрөөр хэлбэл хамгаалал шаардлагатай энэ мэтчилэн хүүхэд олон байгаа боловч Нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр 12 төрлийн үйлчилгээ явуулахад 6,740 хүүхэд хамрагдсан статистик байна. Иймд нийслэлийн хүн амын 3-ны нэгийг эзэлж буй хүүхдүүдийг хөгжүүлэх, хамгаалах чиглэлд онцгойлон анхаарч, “Хүүхдэд ээлтэй хот”-той болох шаардлагатай байгаа юм. 

 

Иймд дээрх зөвлөмжид хүүхдэд зориулсан үйлчилгээг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн нөхцөл байдлын талаар олон нийтэд таниулах зэрэг сэтгэл гарган хийх ажлуудыг цөөнгүй дурджээ. Тухайлбал хүүхдийн эрхийг хамгаалахаар 108 шууд утас ажиллуулдаг шиг бага насны хүүхдийн эрүүл мэндийн зөвлөгөөг утсаар өгөх үйлчилгээг бий болгох асуудлыг зөвлөмжид оруулсан байна. 

Нийслэл хотын ирээдүй болсон хүүхдийн асуудлаар санаачилгатай ажиллаж, ажил хэрэг болгож байгаад  НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар талархаж, хүүхдэд ээлтэй хоттой болохын төлөөх санаачилгыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн нөхцөл байдлын талаар улирал бүр харилцан мэдээлэл солилцож, ажлуудаа дүгнэж ажиллахаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг төлөвлөөд байгаа юм байна гэж НИТХ-ын ажлын албанаас мэдээллээ. 

"ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ” ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

1. Хүүхдэд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр: 

1.1 Эрүүл мэндийн зөвлөгөөг онлайн болон утсаар өгөх үйлчилгээ бий болгох
1.2 Эрүүл мэндийн үйлчилгээний дугаарыг онлайн системд шилжүүлж, нэвтрүүлэх
1.3 Сургууль, цэцэрлэг, зуслангийн эмч нарыг чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулах
1.4 Тусгай хэрэгцээт сургуулиудын хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах тусгайлсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
1.5 Сургууль, цэцэрлэг, зуслан, хүүхдийн ордонд хүүхдийн сэтгэл зүйчийг ажиллуулах санал санаачилгыг өрнүүлэх
1.6 Сургуулиас гадуур явуулж буй хүүхэд хөгжлийн секц, дугуйлан, зуслангийн хөтөлбөрийн чанарыг сайжруулах 
1.7 Сургууль, цэцэрлэг, зуслан, хөгжлийн төвийн багш нарт хүүхэд хүмүүжлийн, эерэг харилцааны сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах 
1.8 Сургууль, зуслан, хөгжлийн ордон, төвүүдийн орчин дахь ялгаварлан гадуурхалтыг бууруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулах
1.9 Гэмт  хэрэгт өртсөн, авто замын осолд өртсөн хүүхдэд хууль эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ бий болгох

2. Хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр: 

2.1 Сургууль, цэцэрлэг, зуслан, ордон, хөгжлийн төвийн хүүхдийн ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэн сайжруулах
2.2 Сургууль, цэцэрлэг, зуслан, ордон, хөгжлийн төвийн хүүхдүүдийг шаардлага хангасан ундны цэвэр усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх
2.3 Ерөнхий боловсролын сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх,  хүүхдийг аюулгүй тээврийн хэрэгслээр стандартын дагуу тээвэрлэх
2.4 Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд шаардлагатай тусгай тоноглол /буудал зарлах, тусгай шат, урсдаг зар/-ыг бий болгох
2.5 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш оролцох хөгжих боломжийг бүрдүүлж, хүүхдийн зуслан, ордон, хөгжлийн төвд хамрагдах тогтолцоог сайжруулах
2.6 Сургууль цэцэрлэгийн орчинд зам тээврийн осол хамгийн их гардаг цэгүүдэд гарц, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хийж, аюулгүй орчин бий болгох
2.7 Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, зуслан, ордон, хөгжлийн төв, эмнэлэг албан байгууллагууд хашаандаа мод тарих хөдөлгөөн өрнүүлж, ногоон орчин бүрдүүлэх
2.8 Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагуудын онцгой үеийн бэлэн байдал норм, стандарт, галын дохиоллын системийг мэргэжлийн байгууллагаар  шалгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах

3. Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл, сурталчилгаа нөлөөллийг явуулах чиглэлээр:

3.1 Хүүхэдтэй холбоотой үйлчилгээ, орчны стандартуудад үнэлгээ хийж, стандартуудыг мөрдүүлж ажиллах
3.2 Сүм хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийн судалгаа хийж, хүүхдийн эрхийг хангах ажлыг зохион байгуулах
3.3 Үйлчилгээний байгууллагуудад /ресторан, банк, худалдааны төв, зоогийн газар г.м/ хүүхдэд ээлтэй үйлчилгээ, орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
3.4 Хүүхдийн эрхийг сурталчлах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулах, хүүхдийн эрхийг сурталчлах тогтмол нэвтрүүлэг явуулах
3.5 Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон дагалдан гарсан журмуудыг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулах
3.6 Нийслэлийн харьяа байгууллагууд хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх

x