2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
12°
11:00
S32
14°
12:00
S32
16°
13:00
S32
17°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S32
20°
17:00
S32
20°
18:00
S32
20°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трамп Өмнөд Солонгос дахь үйлдвэрээ хаахаар болсон GM-ийн шийдвэрийг сайшаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN

АНУ-ын General Motors компани өчигдөр Өмнөд Солонгос дахь автомашин угсрах дөрвөн үйлдвэрийнхээ нэгийг хаах болсноо зарласан юм.

Тус компанийн үйлдвэрлэсэн автомашины эрэлт Өмнөд Солонгост бага байгаатай холбоотойгоор ирэх тавдугаар сард хаах шийдвэр гаргажээ. Тэгвэл энэ шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп таатай хүлээж авсан байна. Өчигдөр Цагаан ордонд болсон гадаад худалдааны сэдвээрх уулзалтын үеэр Трамп “Өнөөдөр GM компани 2018 оны тавдугаар сард Гунсан дахь үйлдвэрээ хаах болж, Детроитдоо эргэн ирэх гэж байна” гээд “Трамп ерөнхийлөгч болоогүй бол та нар ийм мэдээ сонсохгүй шүү. Тэд Солонгосоос Детройт руу нүүж байна” хэмээн бахархан ярьжээ.

Сөүлээс өмнө зүгт 270 км зайтай оршдог Гунсаны үйлдвэр нь сүүлийн гурван жил багтаамжийнхаа дөнгөж 20 хувийг ашиглаж байсан юм. Тиймээс GM-ийн шийдвэр нь Трампын ажлын байрыг гадаадаас эргүүлэн авчрах “Америк нэгдүгээрт” бодлоготой холбоогүй, харин зах зээлийн жам ёсны үзэгдэл болж байна.

Трамп бас Өмнөд Солонгостой хийдэг чөлөөт худалдааны гэрээгээ шүүмжилж, нэг бол алдагдалгүй гэрээг шинэчлэн байгуулна, үгүй бол огт гэрээ хийхгүй, цуцална гэж мэдэгджээ.

“Бид Өмнөд Солонгостой маш муу гэрээтэй. Маш муу худалдааны гэрээ. Хэн ч ийм муу гэрээ байгуулахгүй байх” гэж Трамп ярьсан байна. Харин GM компанийн үйлдвэр хаагдаж байгааг “гайхалтай сайхан мэдээ” гэжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

 

x