Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Бүсгүй та шүршүүрт орохдоо дараах зүйлсийг анхаараарай

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 2 сарын 14
Сурталчилгаа

Шүршүүрт орох гэдэг нь бид зөвхөн өөртөө цаг гаргаж буй мөч бөгөөд энэ үедээ усанд ороод өнгөрөх бус бие махбодио сэргээж, стрессээ тайлах, өөрийн гоо сайхандаа анхаарч буй цогц үйлдэл юм. Тиймээс энэ хоромхон мөчийг өөртөө зориулахад тань туслах зөвлөмжийг хүргэж байна.

 

Эрүүл толигор арьстай болохын тулд - Та усанд орохын өмнө биеэ бүхэлд нь сойзоор эсвэл бие угаагчаар сайн үрээрэй. Ингэснээр арьсны хуурай, үхсэн эд унаж, чийг арьсны гүнд нэвтрэх болно. Түүнээс гадна цусны эргэлт сайжирч, арсанд хүчилтөрөгч ба тэжээллэг бодисууд сайн шингэж, арьс ягаан өнгөтэй болох ба энэ нь арьс эрүүл болсоны дохио юм. Гэхдээ эмзэг арьстай экземтэй хүнд энэ арга таарахгүй болно.

 

Эрүүл мэндээ бодох цаг - Та 37-38 хэмээс дээш усанд орвол халуун ус таныг ядрааж, сульдаана. Мөн хоол идсэнээс хойш хоёр цагийн дараа болон хоол идэхээс өмнө усанд орох нь зүйтэй. Биеийн эрүүл мэнд хэдий сайн байгаа ч 20-25 минут усанд орж байгаарай. Үүнээс их хугацаагаар усанд орвол зүрх ачаалалд орно.

 

Булбарай, зөөлөн арьстай болохыг хүсвэл -  Усанд орсоны дараа алчуураар биеэ үрж, арчиж болохгүй, тэгвэл бүх үр дүн нь алга болно. Иймээс зөвхөн маш үслэг алчуураар усыг шингээж авна. Арьс үл ялиг чийглэг байх ёстой. Туршлагатай гоо засалчид өдөрт хоёр удаа биед чийгшүүлэх тос түрхэх ёстой гэж үздэг. Ялангуяа усанд орсны дараа арьсаа яльгүй чийгтэй байгаа үед сүүний лосьон сайн түрхэх хэрэгтэй.

 

Стрессээ тайлах шилдэг арга - Сарнай, мэлрэг, шимтэглэй, лавандаа зэрэг цэцгийн дэлбээг орох усандаа хийхэд тайвшруулах, стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Цэцгийн дэлбээний оронд анхилам цэцэгстэй Camay биеийн шингэн саван хэрэглэж болно.

 

“Camay биеийн шингэн саван нь Лаванда цэцэг, Бадамлянхуа цэцэг, Мэлрэг цэцэг болон Сарнай цэцгийн хандтай бөгөөд Францын тансаг үнэртнийг санагдуулам үнэрээ арьсан дээр 8 цагийн турш хадгалах шидтэй.

 

Цагаан сарын баярыг тохиолдуулан Camay брэнд “1+1” худалдаа буюу “Биеийн шингэн саван худалдан аваад хатуу саван бэлэг”-нд авах ховорхон боломжийг олгож байна.

Урамшуулалт худалдаа бүх супермаркетуудаар ...

www.nanointernational.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.