Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 17: Нийгэмд чиглэсэн нийгмийн зорилго

ikon.mn
2018 оны 2 сарын 17
iKon.MN
 

-Аж үйлдвэржсэн нийгэмд нийгмийн үндсэн зорилго байхгүй нь бидний асуудлын цөм болж байна-

Бид хэдийнээ эдийн засгийн хөгжил үргэлж хамгийн гол зорилго байх ёстой гэсэн үзлийг авч хаясан. Нэгэнт эдийн засгийн амжилтыг хамгийн чухал зүйл гэж үзэхээ больж харин олон зорилгуудыг нэг гэж харах болсноороо бид эдийн засгийг нийгмийн амьдралын үндэс гэж ойлгохоо мөн больсон юм.

Эдийн засгийг нийгмийг бүтээгч хүч гэсэн үзлийг хаясан нь бүр ч цаашаа гүнзгийрсэн. Барууны нийгэмд хүн бол үндсээрээ "Эдийн засгийн хүн" буюу өөрөө хэлбэл тэдний сэдэл нт эдийн засгийн сэдэл, тэдний сэтгэл ханамж нь эдийн засгийн амжилт болон ололтоос ирдэг гэх ойлголтоос бүр мөсөн салсан билээ.

Бид хүний мөн чанарын шинэ ойлголт болон нийгмийн зорилго, сэтгэл ханамж дээр үндэслэн чөлөөт, үйл ажиллагаа нь зөв голдиролтой шинэ нийгмийг бүтээх хэрэгтэй болж байн. Нийгмийн амьдралын үндсэн ёс зүйг хөгжүүлэх, сайжруулах хэрэгтэй. Энэ нь философийн эсвэл метафизикийн шинж чанартай байх юм.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Байгууллагынхаа зорилгыг дараагийн улирлын санхүүгийн үр дүн эсвэл хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг нэмэгдүүлэхээс илүү алсыг харж тодорхойл. Ажилтнуудынхаа итгэж болох, тэднийг хасгийн сайнаар ажлаа гүйцэтгэхэд нь нөлөөлөх тийм зорилгыг олж тодорхойлоорой.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.