Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 16: Ашиг сонирхлуудыг нийцүүлэх хэрэгцээ

ikon.mn
2018 оны 2 сарын 16
iKon.MN
 

-Эв эетэй байх шаардлагатай гэдэг нь нийгэм корпорацийн эдийн засгийн хүчийг хязгаарлах эрхээ орхих хэрэгтэй гэсэн үг биш юм-

Эдийн засгийн зорилго гэдэг нь корпораци нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагуудаа биелүүлэхгүй байж болно гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ корпораци өөрийн ашиг сонирхлыг хамгаалж байх явцдаа нийгмийн өмнө хүлээсэн үүргээ аяндаа гүйцэлдүүлж байхаар зохион байгуулагдсан байх хэрэгтэй.

Корпорацид суурилсан аливаа нийгэмд тухайн корпораци нь сайн санааны үйлс болон нийгмийн төлөөх сэтгэлтэй ганц нэгэн удирдлагуудаас гадна нийгмийн тогтвортой байдал болон нийгмийн зорилгод хүрэхэд хувь нэмэр оруулснаар л зөвхөн оршин тогтнодог.

Мөн эв эетэй байх шаардлагатай гэдэг нь нийгэм корпорацийн эдийн засгийн хүчийг хязгаарлах хэрэгцээ, зорилго мөн эрхээ орхих хэрэгтэй гэсэн үг биш юм. Эсрэгээрээ удирдлагын нэн чухал үүргүүдийн нэг бол инститүт болон хувь хүний ажил үйлчилгээ явуулах цар хүрээг тодорхойлох билээ. 

Гэхдээ нийгэм маш сайн зохион байгуулалттай байж нийгмийн тогтвортой байдал эсвэл итгэл үнэмшлийн төлөө гэх нэрийдлээр институтүүдийн амьд үлдэх чадвар, тогтвортой байдалд заналхийлсэн шийдвэр, үйлдэл гаргах хүслийг төрүүлдэггүй байх хэрэгтэй.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: 2004 оны эхэн хүртэл олонд танигдсан хамтын хөрөнгө оруулалтын сангууд ажлын бус цагаар хүртэл томоохон үйлчлүүлэгчиддээ сангийн арилжаа хийхийг зөвшөөрдөг байсан нь эдгээр үйлчлүүлэгчдэд тухайн үеийн худалдах үнэ зэрэг энгийн хувьцаа эзэмшигчийн мэдэх боломжгүй мэдээллийг олж авах давуу талыг өгдөг байсан. Хамтын хөрөнгө оруулалтын сангийнхаа ТУЗ-ийн даргад захидал илгээж иймэрхүү үйлдлээр танд хохирол учруулаагүй гэсэн нотолгоог гаргуулаарай.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.