Монголын хөгжмийн зохиолчдын жил бүр зохион явуулдаг “Оны шилдэг дуунууд”, “Шилдгийн шилдэг хөгжмийн зохиолч” шалгаруулах “Морин хуур-2017” наадам энэ жил 31 дэх удаагаа өчигдөр Соёлын Төв Өргөөнд боллоо.
Наадмын гуравдугаар шатны шалгаруулалтад тунаж үлдсэн 15 дууны уран бүтээлч өчигдөр болсон Гала концертод оролцож, дуунд хайртай ард түмнийхээ сонорыг мялаалаа.
Уралдааны дүнг танилцуулбал, Эстрад дууны төрөлд, МУГЖ Т.Ариунаа "Хорвоог дүүргэж дэргэд байгаарай" дуугаараа тэргүүн байр, МУГЖ Б.Сарантуяа "Амьдрал", СТА Т.Дэлгэрмөрөн "Аавдаа би хайртай" дуугаараа тус тус дэд болон гуравдугаар байр эзэллээ. Харин нийтийн дууны төрлийн тэргүүн байранд дуучин СТА Д.Нямдаваа "Дангина" дуугаар шалгарсан бол удаах байруудад дуучин А.Долгор "Хүн та", СТА Э.Чулуунчимэг "Чамд чам шиг дурлахсан" дуугаараа шалгарлаа. Харин мэргэжлийн дууны төрлийн тэргүүн байранд МУГЖ Ө.Уянга "Эх орон ээж минь" дуугаараа, дэд байранд дуучин Б.Монголхүү "Энд л би", гуравдугаар байранд дуучин Б.Гомбо-Очир "Хар зүрхний хөх нуур" дуугаараа тус тус шалгарсан юм.
Ингээд
Фото
Гэрэл зургийг mpa.mn