2018/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.66₮
B34
УЛААНБААТАР
25°
|
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
18:00
S32
24°
19:00
S32
24°
20:00
S32
22°
21:00
S32
19°
22:00
S32
16°
23:00
S32
15°
00:00
S32
14°
01:00
S32
13°
02:00
S32
12°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тахиа жилд эрчүүд ХОЁР МАШИН ХОГООР "ХИЙМОРИО СЭРГЭЭЖЭЭ"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN
 

Хүн байгаль эх дэлхийгээ хайрлан, шүтэх, тахих эрх, хүслийг үгүйсгэх нь утгагүй.

Гэвч ингэлээ гээд байгаль дэлхийгээ бохирдуулан сүйтгэж буй нь бидний ямар ч уламжлалд үгүй билээ. 

Жилээс жилд уламжлал гэж түрий барин эндүүрэн төөрөгсөд олширсоор буй нь харамсалтай. Үүний тод жишээ бол эрчүүдийн хийморио сэргээдэг гэх Хийморийн овоо, Тасганы овоо зэрэг нь харамсалтай жишээ юм. 

Хадаг, дарцаг, архины шил зэрэг есөн шидийн хог новшинд дарагдах энэ овоодыг хамаарах дүүргийнхэн нь жилд хэд хэдэн удаа цэвэрлэдэг байна.  

Эрчүүдийн хийморио хамгийн их сэргээх хүсэл Цагаан сарын шинийн 1-нд бадардагтай холбоотойгоор Хийморийн овоог гэхэд баярын дараагаар Хан-Уул дүүргийнхэн хүн хүчээ нэлээд багагүй нэмж цэвэрлэгээ хийдэг байна. 

Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний газрын  ОНӨААТҮГ-ын дарга Ц.Эрдэнэбаатарын мэдээлж буйгаар тахиа жилийн шинийн 3-нд Зүүний Хүчний Холбоо ТББ-тай хамтран 60 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр эрчүүдийн хийморио сэргээсэн хадаг, дарцаг, архины шил, бусад эд зүйлс, хоол хүнсний үлдэгдэл (уг бол нь дээж байх) зэргийг цэвэрлэж хоёр машин хогийг Хийморийн овоогоос гаргажээ. 

Жил бүр иргэдэд элдэв байгаль дэлхийд хохиролтой хадаг, дарцаг, архины шил, гялгар уут гэх мэт хог хаягдал тарихгүй байхад уриалдаг ч тусыг эс олдог талаар Ц.Эрдэнэбаатар дарга учирлаж байв. 

Яг үнэндээ Монголчууд уул хаданд авирч эрч хүч авах, байгаль эх дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх нь түүнийг хайрлан хамгаалж бохирдуулахгүй байхаас эхэлдгийг түүхэн олон эх сурвалжаас харж болох ажээ. 

2017 оны хоёрдугаар сарын 27-н буюу Тасганы овоо орчим дахь Шинийн нэгний нар нэртэй фото сурвалжлагыг үзнэ үү,

Гэрэл зургийг MPA.mn, Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой. 

 

x