Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 14: Улс төрийн манлайлалд тавигдах шаардлага

ikon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
 

-Сэтгэл татах ур чадвараас болгоомжил-

Сэтгэл татах ур чадвар нь өнөөдрийн халуухан сэдэв болж байна. Энэ талаар олонтоо ярьж, олон ч номд бусдыг татах ур чадвартай удирдагчдын талаар бичиж байна. Гэвч сэтгэл татах ур чадвартай байхыг хүсэх нь улс төрийн үхлийг хүсэхтэй адил юм.

ХХ зуунаас илүү олон сэтгэл татах ур чадвартай удирдагчидтай зуун байгаагүй бөгөөд ХХ зууны дөрвөн аугаа удирдагчид болох Сталин, Муссолини, Гитлер болон Мао нараас илүү хор уршиг тарьсан удирдагчид урьд хожид байсангүй.

Бодит байдал дээр сэтгэл татах ур чадвар манлайлалд тийм ч чухал биш бөгөөд хамгийн чухал нь удирдагч зөв чиглэл рүү удирдаж байна уу, буруу удирдаж байна уу гэдэгт байгаа юм. ХХ зууны бүтээлч амжилтууд бүгд сэтгэл татах ур чадваргүй хүмүүсийн хийсэн ажлууд байдаг.

Дэлхийн II дайнд ялалтад хүргэсэн хүмүүс бол Двайт Айзэнхауэр, Жорж Маршалл нар байсан. Тэд хоёулаа чанга сахилга баттай, өндөр чадвартай боловч туйлын уйтгартай хүмүүс байсан юм.

Магадгүй бидний хамгийн их итгэл найдвар бол шинэ нийгмийн олонх болох мэдлэгтэй ажилтнуудаас улс төр огт ойлгомжгүй санагдах болсон явдал. Харин шалгарсан чадварыг тэд ойлгож, үнэлэх болжээ.

 

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Байгууллага дотроосоо сэтгэл татах ур чадвартай хүмүүсийг биш, хамгийн чадварлаг хүмүүсийг ол.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.