2018/05/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B28
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
17:00
S26
26°
18:00
S28
26°
19:00
S28
24°
20:00
S44
21°
21:00
S44
17°
22:00
S44
14°
23:00
S44
11°
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S28
04:00
S28
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Жон Уны сэтгэлийг Өмнөд Солонгосын тал хөдөлгөсөн тухай мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN

Төлөөлөгчидтэй нь хүндэтгэлтэй харьцсан Өмнөд Солонгосын тал удирдагчийнх нь сэтгэлийг хөдөлгөсөн тухай Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг KCNA өнөөдөр өглөө мэдээлжээ.

Ким Жон Ун өчигдөр буюу Даваа гарагт Өмнөд Солонгосоос буцаж ирсэн төлөөлөгчидтэйгээ уулзсаны дараа энэхүү мэдээлэл гарсан байна. KCNA агентлагийн мэдээнд “Төлөөлөгчдийн айлчлалын тайлантай танилцсан удирдагч Ким Жон Ун хүлээж авсан Өмнөд Солонгосын талын хүндлэлд сэтгэл нь хөдөлж байгаагаа илэрхийллээ” гээд Сөүлийн эрх баригчдад талархаж байгааг нь дамжуулсан байна.

Олон сар үргэлжилсэн дайсагналын дараа Пёнчаны Өвлийн Олимпийн үеэр хоёр Солонгосын харилцаанд нааштай үйл явдлууд дараалан тохиож байгаа юм.

Анх шинэ оны мэндчилгээндээ Ким Жон Ун Өмнөд Солонгостой харилцаагаа хэвийн болгох сонирхлоо илэрхийлснээр энэ бүхэн эхэлсэн байна.

Улмаар олимпийн наадамд тамирчдаа хамт жагсааж, Сөүлд дээд албаны төлөөлөгчдөө илгээсний дотор Ким Жон Уны дүү Ким Ё Жон багтсан юм. Тэр ахынхаа урилгыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инд дамжуулсан нь хоёр орны харилцаанд чухал үйл явдал байв.

Ким Жон Ун цаашид хоёр Солонгосын харилцааг үргэлжлүүлэн өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай KCNA агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Japan Today

 

x