Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын бэр цагаан нунтагтай илгээмж задалсныхаа дараа эмнэлэгт хүргэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бэр нөхөрт нь хаяглагдсан илгээмжийг задалсныхаа дараа эмнэлэгт хүргэгдсэн тухай Нью Йоркийн цагдаа мэдээлжээ.

Илгээмжний дугтуйнаас үл мэдэгдэх цагаан нунтаг бодис гарсан байна. Залуу Трампын эхнэр, 40 настай Ванесса Трамп Даваа гарагийн өглөө Манхетэн дэх гэртээ дугтуйг задалсны дараа дотор нь эвгүйрч, найтаалгаж эхэлсэн тул 911 дугаарт залгажээ.

Цагдаагийн газар болон тагнуулын алба хэргийг шалгаж эхэлсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн Ванессад шинжилгээ хийхэд ямар нэг хортой бодис илрээгүй гэнэ. Ванесса Трамп нь загвар өмсөгч байсан. Хосууд таван хүүхэдтэй бөгөөд хэрэг гарах үед хүүхдүүд нь гэртээ байгаагүй гэнэ.

2016 оны гуравдугаар сард залуу Трампын дүү Эрикийн Манхеттэн дэх гэрт мөн сүрдүүлсэн агуулгатай захидал, цагаан нунтагийн хамт ирж байсан юм. Холбооны Мөрдөх Товчоо энэ хэрийг шалгаж, бодисыг ямар нэг хоргүй гэдгийг тогтоож байв.

Дональд Трампын сонгуулийн төв штаб байрлаж байсан Трамп цамхагт 2016 онд нийтдээ хоёр удаа ийм бодистой захидал ирж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press