Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Уран гулгалтын Канад хосууд “хэт задгай” үзүүлбэрээ өөрчилж, алтан медаль хүртлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Канадын уран гулгалтын хосууд болох Скотт Муар, Тесса Виртью нар бүжгийн төрлөөр хоёр дахь олимпийн алтан медалиа зүүхээр Пёнчанд ирсэн юм.

Тэд 2010 онд алтан медаль зүүж, 2014 онд мөнгөн медаль хүртэж байв.

Нэгдүгээр сард тэд Канадын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ хийсэн үзүүлбэрээ энэ удаа давтаж байгаа. Гэвч Пёнчаны Өвлийн Олимпийн зохион байгуулагчид тэдний нэг хөдөлгөөнийг нь хэт задгай хэмээн үзэж, өөрчлөх даалгавар өгсөн байна.

Уг хөдөлгөөний үед эмэгтэй нь болох Тесса хоёр хөлнийхөө хооронд Скоттын толгойг хавчуулж, хэсэг хугацаанд эргэлддэг юм. Энэ нь олон улсын үзэгчдэд тохиромжгүй гэж үзсэн тул хосууд үзүүлбэрээ бага зэрэг өөрчилсөн байна.

Өөрчилсөн хувилбарт дээрх хөдөлгөөнийг үргэлжлэх хугацааг богиносгож, эмэгтэй нь хөлөө эрэгтэйн мөрөн дээрээс түргэн буулгадаг болжээ.

Гэхдээ тэдний энэ өөрчлөлт алтан медаль зүүхэд нь саад болсонгүй. Өнөөдөр Канадын гулгагчид багаараа алтан медаль хүртэхэд бүжгийн төрөлд нь Скотт, Тесса хоёр хамгийн өндөр оноо авч тэргүүлжээ.

 Тэдний бүжгийн өөрчлөөгүй хувилбар:

Олимпийн наадамд зориулж өөрчилсөн хувилбарыг та Пёнчаны Өвлийн Олимпийн тоймоос үзээрэй.

 

Эх сурвалж: Independent, Toronto Star