Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

WE ARE RE/MAX жилийн хамгийн эхний үйл ажиллагаа болж өнгөрлөө

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 2 сарын 12
Сурталчилгаа

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын дэлхийн тэргүүлэх компани болох RE/MAX Монголын зах зээлд өөрсдийн байр сууриа хэдийн олж харилцагчдынхаа итгэлийг хүлээгээд байгаа билээ. Бид одоогоор 22 оффистой, 350 гаруй агенттай хамгийн өндөр бүтээмжтэй үл хөдлөх хөрөнгийн компани болж чаджээ.

RE/MAX-ын оффис, агентууд 4.7 цаг тутамд нэг гүйлгээ хийж статистик мэдээ байгаа нь биднийг хэрхэн амжилттай явааг илтгэх сайхан мэдээ юм. Дэлхийн стандартыг Монголдоо тогтоохын тулд бид дэлхийн жишигт хүрсэн багийн систем, технологийн шийдэл, хүчирхэг ноу-хауг ашигладаг бөгөөд энэхүү амжилтанд хүрэхэд харилцагч та бүхний минь хувь нэмэр маш их бий гэдгийг сануулахад таатай байна. 

 
 

Сар бүр оффисууд, агентуудын хооронд зохион байгуулагддаг WE ARE RE/MAX арга хэмжээ маань 2018 оны эхний удаа RED ROCK амралтын газар өндөр бүтээмжтэй, агентууд маань мэдлэгийн богц дүүрэн, хөгжилтэй болж өндөрлөлөө. Үйл ажиллагааны хамгийн гол үйл явдал болох 2017 оны тайлан, 2018 оны төлөвлөөгөөг гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам танилцуулж,

 

BZP Digital & Inbound компанийн гүйцэтгэх захирал ноён Батзориг зочноор ирж сошиал медиа маркетинг цаашдын чиг хандлагыг тодорхойлж бидэнд үнэтэй мэдлэгээ хуваалцсан билээ. 

 

Үүний дараа Агент панел хэлэлцүүлэг болсон бөгөөд ч RE/MAX Platin оффисын Э.Ариунжаргал, RE/MAX Partner оффисын Н.Эрдэнэбаяр, RE/MAX Infinity оффисын Б.Номин, RE/MAX Capital оффисын Б.Энхсаруул, RE/MAX Sky оффисын Ц.Данзанжамц нар хойморт уригдаж өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.

 

Энэ удаагийн үйл ажиллагааны хамгийн сайхан мэдээ нь RE/MAX Foundation албан ёсоор нээж, үйл ажиллагаагаа эхлүүлсэнээ зарлаж RE/MAX Mongolia-ийн нэг гүйлгээ бүрээс 1$-ыг Монгол улсад эмчлэгддэггүй 10 өвчний 7-г нь эмчлэх зорилгоор шинээр баригдаж буй эмнэлэгийн хөрөнгө оруулалтанд хандивлахаар болсоноо мэдэгдсэн гайхалтай үйл явдал болж өнгөрлөө.

 

Бидний амжилтын гол нууц болох худалдагч, худалдан авагч талуудын эрх ашгийг эн тэнцүү хамгаалж, Этик Ёс Зүйн Зарчимыг баримтлахаа тангарагласан Этик Ёс Зүйн тугийг RE/MAX Infinity оффисоос RE/MAX Capital оффист гардуулан өгсөнөөр энэ удаагийн WE ARE RE/MAX өндөрлөсөн юм.

 

Бидний үйл ажиллагаа, цар хүрээ харилцагч та бүхэндээ улам бүр ойртсоор байна…
#WeAreREMAX #REMAXMongolia #REMAXFoundation #AgentPanel

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.