Улаанбаатарт “Хотын дугуйн түрээсийн үйлчилгээ”-г нэвтрүүлэх гэж байна. Төсөлд иргэд, ААН, байгууллагуудыг хамтран ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас урьж байна.
Нэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрт дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Хотын дугуйн түрээсийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг UBIKE төслыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг урьж байна.
Хоёр. Төслийн материалыг битүүмжилсэн байдлаар 2018 оны 3-р сарын 1-ний өдрийн 12.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын угтах үйлчилгээн дээр ирүүлнэ.
Төслийн материалд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР