2018/08/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,460.07₮
B12
УЛААНБААТАР
18°
|
13°
B32
УЛААНБААТАР
23°
|
B34
УЛААНБААТАР
26°
|
11°
19:00
S44
16°
20:00
S32
14°
21:00
S32
13°
22:00
S32
12°
23:00
S32
11°
00:00
S32
11°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таван толгой ХК ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийнхээ бүртгэлийн өдрийг зарлалаа

З.Санжаа, iKon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:18 2018/03/16

Таван Толгой ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны ашгаас ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2018.04.03-ны өдрөөр бүртгэх болжээ.

Компаний ТУЗ-ийн хурал 2018.04.26-ний 14:00 цагт болохоор товлогдсон байна. Энэ хурлаар хэдий хэмжээний ногдол ашиг тараахыг шийдвэрлэх болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:

- Компаний 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан
- Компаний 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
- 2016 оны ногдол ашиг хуваарилалтын тайлан,
- 2017 оны ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийн тухай
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны төсвийг батлах тухай
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох тухай

Тус компани 2017 онд 428 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь 2016 оныхоос 2.4 дахин өссөн үзүүлэлт ба тайлант хугацаанд нийтдээ 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа.

Энэхүү мэдээ гарахтай зэрэгцэн компаний хувьцааны ханш өмнөх өдрөөс 10.6% (1,140 төгрөг) өсч 11,850 ханш дээр арилжаа хаагдлаа.

20:23 2018/03/12

ГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 4 сарын 17-ны өдрийн 14:00 цагт Говь ХК-ийн төв дэлгүүрийн дэргэдэх “Мираж” гэр ресторанд болох тул хувьцаа эзэмшигчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2018 оны 3 сарын 27-ны өдөр

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
1.ТУЗ-өөс компанийн 2017 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
2.Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн батлах
3.2016 оны ногдол ашиг тараалтын тайлан, 2017 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах
4.ТУЗ-н гишүүнд нэр дэвшигчдийг батлах
5.ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэн батлах

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудал, гарах тогтоолын төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй 2018 оны 3 сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн харилцаж буй брокер дилерийн компани дээрээ болон ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Говь ХК-ийн төв байранд байрлах ТУЗ-ийн нарийн бичгийн даргын өрөөнд ирж танилцаж болно.

Саналын хуудсаар урьдчилан санал өгөх хүмүүс өөрийн харилцдаг брокер, дилерийн компани дээрээ очиж хурлын материалтай танилцан, саналын хуудсаа бөглөж, брокер дилерийн компанидаа эсвэл Улаанбаатар-17062, Шуудангийн хайрцаг-36/434, Говь ХК хаягаар 2018 оны 4 сарын 13-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.

Холбоо барих:
Хурал зохион байгуулах комиссын дарга Н.Сүрэнрагчаа
Утас: 7013-9977(1002)
Гишүүд: ТУЗ-ийн нарийн бичгийн дарга М.Сэлэнгэ
Утас: 7013-9977(1193), 9411-8277
И-мэйл: selenge.m@gobi.mn

Говь ХК-ийн албан ёсны хаяг, байршил:
Улаанбаатар – 17062, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, “Говь” ХК
Утас: 7013-9977, Факс: 7014-3081

13:38 2018/03/12

Говь ХК-ний 2017 оны санхүүгийн тайлан зарлагдлаа.

Компани 2017 онд 124.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, Орлогын татварт 6 тэрбум төгрөг төлж тайлант үед 17.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Өөрөөр хэлбэл борлуулалтаа өмнөх оноос ~40% өсгөсөн боловч ашгийн хэмжээгээ ~9% өсгөж чаджээ.

Компаний санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.

Нэмэлт:

Говь ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №4 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 220 /татварын өмнөх дүн/ төгрөг буюу нийт 1,716,247,500 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлээд байгаа.

22:10 2018/03/07

"Сүү" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 3.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан "ҮЦТХТ" ТӨХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

21:36 2018/03/02

ХАЙНЕКЕН болон MSC группын хамтарсан хөрөнгө оруулалттай “М Би Си” компанийг “Шунхлай групп”-тэй хамтран байгуулсан холдинг компани болох “Эвэргрийн Инвэстмэнт” ХХК-д нийлүүлж, “Эвэргрийн Инвэстмэнт” ХХК-ийг АПУ хувьцаат компанитай нэгтгэсэн билээ. Нэгдлийн дараа компаний санхүүгийн тайлан ямар гарах нь сонирхол татаж байсан. 

Тэгвэл компани 2017 онд 234.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж Орлогын татварт 9.2 тэрбум төгрөг төлж тайлант үед 24.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Түүнчлэн компаний нийт хөрөнгийн хэмжээ 2016 онд 45.8 тэрбум төгрөг байсан бол нэгдлийн дараах тайлангаар 651.8 тэрбум болж өссөн байна.

2016 онд АПУ ХК гадаад валютын ханшийн зөрүүнээс 26.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж нийтдээ 2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2017 онд ашгаа 8.9 дахин өсгөж чаджээ.

Санхүүгийн дэлгэрэнгүй тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.  

 

17:47 2018/02/27

“Баянгол зочид буудал” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн №02 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 355 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож 2018 оны 09 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн компаниар дамжуулан бэлэн мөнгөөр тараахаар болсон байна.

Компани 2017 онд 6.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж Орлогын татварт 254 сая төгрөг төлж, 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

17:12 2018/02/20

“АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн №18/05 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 10.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийн өдрөөр тогтоож 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдөрт багтаан "ҮЦТХТ" ТӨХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Компаний 2017 оны санхүүгийн тайлан олон нийтэд хараахан мэдээлэгдээгүй байна.


“Материалимпекс" ХК ногдол ашиг тараахаар болов

“Материалимпекс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн №13 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 10.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр тогтоож 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөрт багтаан "ҮЦТХТ" ТӨХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Тус компани 2017 онд 17.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж орлогын татварт 57.6 сая төгрөг төлж 493 сая төгрөгийн ашигтай ажилласан. 2017 оны байдлаар компаний хуримтлагдсан ашгийн хэмжээ 20 тэрбум төгрөг байна. Компаний санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцах боломжтой. 

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

10:06 2018/02/15

Махимпекс, Талх Чихэр ХК-иуд ногдол ашиг тараахаар боллоо

“Талх Чихэр” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 170.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийн өдөр болох 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөр тогтоож 2018 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн бэлнээр компанийн байран дээр олгохоор  шийдвэрлэсэн байна.

Тус компани 2017 онд 36 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 1.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд нийт ашгийнхаа 15 хувийг ( 174 сая төгрөг ) ногдол ашиг болгож тараах боллоо. Санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.


“Махимпэкс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 100.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тогтоож 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн бэлнээр компанийн байран дээр олгохоор  шийдвэрлэсэн байна.

Тус компани 2017 онд 355 сая төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд жилийн ашгаасаа давсан хэмжээний ( 380 сая төгрөг ) ногдол ашиг тараах боллоо. Компаний 2017 онд 10 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 355 сая төгрөгийн ашигтай ажилласан юм. Санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

09:39 2018/02/15

Айтүүлс ХК 2017 онд 1.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

Өнгөрсөн онд амжилттай IPO хийсэн Айтүүлс ХК 2017 онд 1.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж (өмнөх оноос 2.8 дахин өссөн) орлогын татварт 7 сая төгрөг төлж тайлант хугацаанд 63 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.

Компаний санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.

Анх нэгж хувьцаагаа 100 төгрөгний нэрлэсэн үнээр анхдагч зах зээлд гаргаж байсан уг компаний хувьцаа 2018.02.14-ний байдлаар 155.59 төгрөгөөр буюу 56% хувийн өсөлттэй арилжигдсан байна.

22:55 2018/02/14

Монгол Шуудан ХК ногдол ашиг тараахаар боллоо

“Монгол Шуудан” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №18/01 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс 30 хувиар тооцож хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 2.74 төгрөг буюу нийт 273,464,152.80 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Тус компани 2017 онд 12.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 911 сая төгрөгийн ашигтай ажилласан юм. Компаний санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.

10:17 2018/02/12

Таван толгой ХК 141 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Таван толгой ХК (Олон нийтийн хэлж заншсанаар жижиг Таван толгой буюу орон нутгийн өмчит компани) -ийн 2017 оны санхүүгийн тайлан гарчээ.

Компани өнгөрөгч онд 428 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь 2016 оныхоос 2.4 дахин өссөн үзүүлэлт юм.

Харин Орлогын татварт 48 тэрбум төгрөг төлж тайлант хугацаанд нийтдээ 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Компаний санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.

2016 онд компани нийт ашгийнхаа 85 хувийг (45.9 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд 872 төгрөг) ногдол ашиг хэлбэрээр тарааж байсан. Харин 2017 оны ашгаас хэчнээнийг ногдол ашиг хэлбэрээр тараах нь сонирхол татаж байна.

Нэмж хэлэхэд 2011 онд тус компаний хөрөнгийн бирж дээрх үнэлгээ 569 тэрбум төгрөгт хүрч нэг ширхэг хувьцааны үнэ 1.4 сая төгрөгөөр арилжаалагдан, нэг ширхэг хувьцаандаа 130,000 төгрөгийн ногдол ашиг тарааж Монголын хөрөнгийн биржийн түүхэнд дээд амжилтыг тогтоож байсан юм.


 МХБ дээрх зарим компаниудын 2017 оны ҮА-ны тайлан. 

 

 

x