Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гааг дахь Олон улсын шүүхийн тэмцээнд Сант сургууль эх орноо төлөөллөө

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ахлах сургуулийн сурагчдад зориулсан "Олон Улсын Шүүхийн Загвар Тэмцээн" 2018 оны нэгдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Нидерланд улсын энх тайвны гэх тодотголтой Гааг хотод зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Сант сургуулийн сурагч Н.Баярмаа, Б.Номунзул, Э.Бөртэ- Үжин, Д.Төгсбаясгалан, Б.Марал, С.Боорчи, Э.Бишрэл нар амжилттай оролцож эх орондоо иржээ.

Олон Улсын Эрүүгийн Шүүхийг загварчилсан энэхүү тэмцээнд АНУ, ОХУ, ХБНГУ, Шотланд зэрэг 12 өөр улс орны 16 баг эрх зүйн мэдлэг ба илтгэх урлагийн чадвараа хослуулан сорьсон аж.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 8 дугаар байрыг эзэлж, Н.Баярмаа багийн шилдэг илтгэгчээр тодорсон байна. Манай сурагчид англи хэлтэй улсуудын багтай өрсөлдсөн хэдий ч ийнхүү өндөр амжилт гаргажээ.

 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.