Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Японы гадаад хэргийн сайд Хойд Солонгосын найрсаг харилцаанаас болгоомжлохыг анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед хоёр Солонгосын хооронд таатай харилцаа үүсээд байгаатай холбогдуулан Пёньяны “инээмсэглэлийн дипломат бодлого”-д автахгүй байхыг Японы гадаад хэргийн сайд Таро Коно өчигдөр анхааруулжээ.

Брунейн нийслэл Бандар Сери Бегаванд айлчилж байгаа Коно сэтгүүлчдэд хэлэхдээ “Хойд Солонгосын инээмсэглэлийн дипломат бодлогод авталгүйгээр Япон улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах эцсийн зорилгодоо хүрэхийн тулд АНУ, Өмнөд Солонгостой тууштай хамтран ажиллах болно” гэсэн байна.

Түүний хийсэн мэдэгдлийн урд өдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагчийн урилгыг түүний дүү Ким Ё Жоноос хүлээж авсан юм.

“Пёнчаны олимпийн нээлтийн урд өдөр Хойд Солонгос цэргийн парад зохион байгуулж, зэр зэвсгээ үзүүлсэн нь тэдний цөмийн зэвсэг, пуужин хөгжүүлэх төлөвлөгөө өөрчлөгдөөгүй болохыг харуулж байна” гэж Таро Коно анхааруулжээ.

Сөүлийн Пёньянд хандаж байгаа найрсаг байдал нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийн амбицийг дарах АНУ, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд саад болохоос Токио болгоомжилж байгаа юм. Таро Коногийн Брунейд хийж буй айлчлал нь Японы гадаад хэргийн сайдын тус улсад таван жилийн дараа хийж буй айлчлал ажээ. Токиогийн эрх баригчид Зүүн Өмнөд Азийн энэ оронтой харилцаагаа бэхжүүлж, Өмнөд Хятадын тэнгист Хятадын нөлөөг хязгаарлах зорилготой байгаа юм.

 

Эх сурвалж: Japan Today