Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын тамирчид Олимпийн далбаан дор жагсав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

2014 оны Сочигийн Өвлийн Олимпийн наадамд хамгийн олон медаль зүүж байсан ОХУ-ын баг тамирчид энэ удаа тун сэтгэл дундуур байна. Олон Улсын Олимпын Хороо тус улсын үндэсний олимпийн хороог энэ жилийн наадмаас хасаж, олон тамирчныг нь сэргээш хэрэглэсэн хэмээн буруутгаж, шийтгэсэн юм.

Пёнчанд үндэснийхээ далбаан дор бус, олимпийн далбаан дор “Оросын Олимпийн тамирчид” нэрээр оролцох болсон 169 тамирчны жагсаалаас тэдний гомдол, уур амьсгалыг харж болохоор байлаа.

Дүрэм ёсоор Олимпийн далбааг Оросын тамирчид бус, зохион байгуулагчдын томилсон ажилтан барьж жагсах ёстой ажээ. Оросууд жинсэн өмд, цулгай цагаан, саарал хүрэм, малгай, ороолт өмссөн байлаа. Тэдний өмсгөлд Оросын билэгдэл өнгийг харуулсан ямар ч чимэглэл байсангүй.

2014 онд Сочид тэд өнөөдрөөс тэс өөр уур амьсгалтай байсан юм. Тухайн үед 200 гаруй тооны тамирчид үндэсний онцлогоо харуулсан өнгөлөг хувцастай алхаж, Оросын далбааг бобследийн тамирчин Александр Зубков өргөж явжээ.

Түүнийг сүүлд сэргээш хэрэглэсэнд буруутгаж, бүх насаараа олимпийн уралдаанд оролцох эрхгүй болсон юм.

Гэхдээ өвлийн спортын хүчирхэг гүрнийхээ хувьд тэд Пёнчанд сэргээшгүй ч амжилт гаргаж чадна гэдгээ харуулах хэрэгтэй болж байна.

 
 

 

Эх сурвалж: Quartz