2018/05/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B05
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B34
УЛААНБААТАР
24°
|
18:00
S101
19:00
S101
20:00
S28
21:00
S26
22:00
S28
23:00
S44
00:00
S28
01:00
S44
-1°
02:00
S44
-1°
03:00
S44
-2°
04:00
S32
-3°
05:00
S32
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: Иргэдийн сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ гэдгийг санах хэрэгтэй

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Үүнтэй холбогдуулан хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. 

Тэрбээр "Нийгэмд тулгамдсан асуудлууд овоорч шийдлээ хүлээж байна. Гэтэл асуудлыг шийдэх ёстой Засгийн газрын гишүүд үнэтэй машинаар тансаглаж, гарц шийдлийг хайхгүй байна. Иргэд УИХ-ын гишүүд хууль батлах явцад оролцохгүй, ирц муу байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Ажилгүйдэл ядуурал өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Эдийн засагт гарсан нааштай үзүүлэлт гэдэг нь цаашид сайжирна гэсэн ойлголт биш, Монголын эдийн засаг эрсдэл үүрч байгааг ОУВС-ийн төлөөлөл хэлж байсан.

Утааг далимдуулаад зуух шахах гэх мэт явуургүй бодлоосоо салах хэрэгтэй. Хариуцлага оногдуулдаггүй юм чинь юу ч хийсэн яадаг юм гэсэн бодолтой хүмүүс бидний дунд сууж байна. Төрийн албанд улстөржилт туйлдаа хүрчээ. Энэ нь Монголын төрийг үнэгүйдүүлж, өвчлүүлж байна.

Төрийг албыг энэ чигээр нь цаашид авч явсаар байх уу? Яавал бид ахиу орлого гаднаас олох вэ? Мэдэмхийрэгчид, цэцэрхэгчид 28 жил юу ч хийх хэрэггүй гараа хумхиад сууж бай гэсээр байгаа нь одоо хангалттай. Иргэдээ бодож, тэднийг хайрлаач гэж та бүхнээсээ хүсмээр байна. Иргэдийнхээ өвчнөөс хүртэл мөнгө олох гэдэг төрийн албан хаагч байсаар байна. Иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ гэдгийг санах хэрэгтэй.

Иргэд улстөрчдөөс халамж, бэлэн мөнгө нэхээгүй. Тэд шударга ёс, хууль сахиулах байдлыг хүсэж байна. Асуудал гарсаар байтал бид хэдий болтол дүлий чигээрээ байх юм бэ? Бүтэн хоёр жил өнгөрлөө. Ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаа албан тушаалтнуудаа солиоч гэж та бүхнээс хүсэж байна.

Ажлаа хийхгүй байгаа бүтцийг хараад суух нь эв нэгдэл биш юм. Үндэсний эв нэгдлээ ойлгож хичээл чармайлттай ажиллахыг хүсэж байна. Цаашид Ерөнхийлөгчийн дэргэд иргэдээс ирэх санал бодлыг тусгаж, боловсруулах ажлын хэсэг байгуулна" гэлээ. 

x