Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдлоо

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн /МСНЭ/ XVII Их хурал өчигдөр болсон билээ. Хурал дүрмийн төслөө хэлэлцэж баталсны дараа Ерөнхийлөгчийн сонгуулиар үргэлжилсэн юм.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ТВ-2 сувгийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ, “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр нар нэр дэвшсэн.

Санал хураалт явуулахад 87.57 хувийн саналаар “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Хархүүгийн Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.